» » Х.НЯМБААТАР: Ирэх онд баригдах 12000 айлын орон сууцыг ногоон бондын эх үүсвэрээс санхүүжүүлэх ажлын хэсэг гарсан

Х.НЯМБААТАР: Ирэх онд баригдах 12000 айлын орон сууцыг ногоон бондын эх үүсвэрээс санхүүжүүлэх ажлын хэсэг гарсан


        УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын  замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.
        Тэрбээр “Ногоон бондын санхүүжилт босгох ажлын хэсэг ажлаа эхэлж байгаа. Эхний 95 сая ам.долларын санхүүжилтийн эрх нээгдсэн байгаа. Нийслэл дотоод бонд гаргахаа зогсоосон. Дотоод бондоор санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийнхээ санхүүжилтийг энэ арваннэгдүгээр сарын 14-ны өдөр хуралдах НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэл өөрийнхөө төсвийг тодотгож, яаралтай санхүүжүүлэх төсөв хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдэж байгаа. Мөн ирэх жил Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт баригдах 12000 айлын орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг ногоон бондын эх үүсвэрээс санхүүжүүлэх ажлын хэсэг гарч байгаа.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Улаанбаатар хотын бонд гаргахад ЕСБХБ-тай хамтран ажиллана

"Улаанбаатар хотын бонд"-ын арилжааг хойшлуулав

Улаанбаатар хотын бонд гаргах зөвшөөрлөө авлаа

БХБЯ, НИЙСЛЭЛИЙН ЗДТГ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

"Түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ авна"

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын гэр хорооллыг орон

Сэтгэгдэл бичих