Санхүүгийн зохицуулах хорооноос Улаанбаатар хотын бондын арилжааны цан цохих ёслолыг хойшлууллаа.
Улаанбаатар хотын бондыг10 дугаарсарын 2-4-ний хооронд Монголын хөрөнгийн биржээр нээлттэй худалдаалах байв. Нийслэлийнэрх зүйн байдлын тухай, Өрийн удирдлагын тухай, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргана.Үүний эхний үе шат буюу 277.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг нэгжийг нь 100 мянган төгрөгөөр, 17.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, олон нийтэд арилжаалахаартөлөвлөж байгаа.
Бонд гаргажтатан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг багасгах,авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийгнэмэхзэрэг стратегийн ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх аж.
Сэтгэгдэл бичих