» » Эмэгтэйчүүд юу хүсдэгийг Викториа 48 насандаа ойлгов

Эмэгтэйчүүд юу хүсдэгийг Викториа 48 насандаа ойлгов


Викториа Бекхэм төрөл бүрийн карьерынхаа туршид үргэлж шүүмжлэлийн бай болсоор ирсэн. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар тэр дуулж чадахгүй, бүжиглэж чадахгүй, загвар зохион бүтээж чадахгүй. Тэгвэл Викториа Бекхэм шүүмжлэгчдэд зохих хариуг нь барьж байна. Түүний брэндийн орлого 42 хувиар нэмэгдэж, 58 сая фунт стерлинг болсныг “Neo Investment Partners”-ийн үүсгэн байгуулагч Дэвид Белхассен хэллээ.
Домогт “Spice Girls” хамтлагийн гишүүн, хээнцэр буюу “Posh Spice” хочит Викториа хэрхэн алдартнуудын загвар зохион бүтээгч болсон бэ? Тэр энэ чиглэлээр 15 жил орчим ажиллаж байна. 2021 оны сүүл үе хүртэл багагүй алдагдалтай ажилласны учир нь хувцасны чанартай холбоогүй аж. Үүний цаад учир шалтгаан нь “Louis Vuitton”, “Chanel” зэрэг мега брэндтэй өрсөлдөхөд ямар хэцүү гэдгийг харуулж буй. Тодруулбал, 2022 онд “Louis Vuitton” 20 тэрбум, “Chanel” 15.5 тэрбум ам.долларын ашиг орлоготой ажиллажээ.
“VB” брэнд 2008 онд Манхэттэн дэх Уолдорф зочид буудалд 10 даашинзтай анхны цуглуулгаа танилцуулж байв. Викториагийн загварууд анхнаасаа л гайхалтай байсан. Түүний дараагийн алхам бол томоохон загварын шоунуудад хөл тавих байв. Улмаар  “Net-a-Porter.com”, “Harrods” зэрэг нэр хүндтэй хувьцаа эзэмшигчтэй хамтарч эхэлсэн. “VB” брэнд оддын анхааралд өртөж эхэлсэн нь 2018 онд Лондонгийн загварын долоо хоногт оролцсоноос эхтэй. Тэр британийн загвар зохион бүтээгчид тансаг хувцас урлаж чаддагийг нотлон харуулж чаджээ.
Гэвч шүүмжлэгчдийн хэлснээр энэ брэнд хэзээ ч ашиг олоогүй. Лондон хотын гудамжинд нээсэн түүний дэлгүүр 2008 оноос хойш бараг 80 сая фунт стерлингийн алдагдал хүлээсэн гэх.
Цар тахлын жилүүдэд “VB” брэнд төсөвөө багагүй танажээ. Тус брэнд 15 жилийн дотор 80 сая ам.доллар олсон гэх тооцоолол бий. Энэ хугацаанд зардал болон хүний нөөцөө танаснаас гадна гүйцэтгэх захирлууд ч хэд хэд солигджээ. Дараалсан халаа сэлгээний эцэст одоогийн гүйцэтгэх захирал Мари Леблан де Рейнис томилогдсон нь хамгийн нүдээ олсон сонголт болсон гэж үздэг.
Хамгийн сүүлд “VB” брэнд бугуйн цагнаас сэдэвлэсэн оосортой мини цүнх худалдаанд гаргасан. “Хит цүнхтэй болоход илүү их хугацаа шаардагдана гэж би бодсон. Хоёр улирал завсарласны эцэст ийм цүнхээр амжилтад хүрнэ гэдэг үнэхээр сэтгэл хөдөлгөм” гэж тэр хэлжээ. 48 настай Викториа одоо л эмэгтэйчүүд юу өмсөхийг хүсдэгийг ойлгож эхэлсэн гэдгээ мөн хэлсэн байна. “Нийгэм хэрхэн өөрчлөгдөж байгааг би харж байна. Эмэгтэйчүүдийн хувцаслалтыг ойлгохын тулд инстаграм ороход л хангалттай болжээ” гэв. Хувцаснаас гадна “VB” брэндийн нүүр будалтын бүтээгдэхүүнийг ч бас мартаж болохгүй.
Гэтэл олон нийтийн дунд Викториа үнэхээр өөрөө загваруудаа зохиодог уу гэх эргэлзээ ч байдаг. Тэр олон саяыг төлөн байж хамгийн нэр хүндтэй гэрэл зурагчид, стилистүүд, нийтлэгчидтэй хамтарч ажилладаг тул судалгаа хийдэг нь дамжиггүй юм.
Өнгөрсөн оны есдүгээр сард болсон Парисын загварын долоо хоногт Викториа Бекхэм оролцсон. Энэ шоу нь тус брэндийн хувьд жинхэнэ ялалтын тугаа мандуулсан явдал байсныг тэр онцолжээ. Гэхдээ шүүмжлэгчид Парисын шоуг ч бас зүгээр өнгөрөөсөнгүй. Викториагийн гэр бүлийнхэн бүгдээрээ, халуун ам бүлээрээ эхний эгнээнд сууж ээжийнхээ загварыг үзэж сонирхсон. Тиймээс Викториа өөрийн загвартаа бүрэн итгэлтэй байдаггүй юм болов уу гэсэн өнцөгийг шүүмжлэгчид гаргаж иржээ. Эсвэл зүгээр л гэрийнхэнтэйгээ ойр байх дуртай юм болов уу гэх зэргээр тэд хэлэлцсэн байна.
r47qw5

u6y

dt6r

frt

r47qw5

u6y

dt6r

frt




dt6r

frt

r47qw5

u6y






https://news.mn/r/2636431/
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хейли Биберийн шинэ брэнд шүүхэд дуудагдлаа

BLACKPINK Jennie, Кайа Гербер нар Calvin Klein-ий шинэ

"Spice Girls"-ийн охид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Монголын үйлдвэрлэл 5-10 жилийн дараа дэлхийд өрсөлдөхүйц

Загварын хорхойтонд бэлэглэх 2019 оны шилдэг 7 ном

О.Оюунцэцэг: Эмэгтэй хүн үргэлж хайрлуулах ёстой

Сэтгэгдэл бичих