Calvin Klein брэнд загвар зохион бүтээгч Херон Престонтой хамтран дотуур хувцас болон streetwear загваруудаас бүрдсэн цуглуулга гаргалаа. Heron Preston Х Calvin Klein цуглуулгын нүүр царайгаар BLACKPINK хамтлагийн Jennie, Эшли Грэм, Кайа Гербер, Lil Uzi Vert нар тодорчээ. Харин сурталчилгааны гэрэл зургийг Ренелл Медрано, Ким Хи Жун нар дарсан бол найруулагчаар @rubberband. ажилласан байна.
Heron Preston Х Calvin Klein цуглуулгад Херон Престоны нэрийн хуудас болсон улбар шар өнгө, сул силлуэтүүд болон Calvin Klein-ий эрч хүчтэй, залуу хэв маяг давамгайлжээ. "Энэхүү цуглуулга маань энгийн нэг хамтын ажиллагаанаас илүү боллоо. Calvin Klein брэндийн түүх, үнэ цэнийг хүндэтгэн загварууддаа тусгахын зэрэгцээ цоо шинэ төрлийн загваруудыг зохион бүтээхийг зорилоо" хэмээн Херон Престон онцолсон юм.
Шинэ цуглуулга Calvin Klein брэндийн албан ёсны вебсайт дээр худалдаалагдаж байгаа бөгөөд үнийн хувьд 36-225 ам.доллар байна.
Сэтгэгдэл бичих