» » "УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ" ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

"УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ" ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Барилга, хот байгуулалтын яам, Монголын Мянганы Сорилтын сан (Монголын МСС)-тай хамтран Сонгинохайрхан уулын бэлд хэрэгжиж буй “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн барилга угсралтын ажил, төслийн баримт бичигт нийгэм, жендэрийн тэгш байдлыг хэрхэн тусгаж, хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцах уулзалтыг/2022.10.27/-ны өдөр зохион байгууллаа.


Уулзалтад БХБЯ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ болон харьяа төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан, албан хаагчид, Монголын МСС-ийн Нийгэм, жендэрийн оролцоог хангах баг, Төслийн менежментийн зөвлөх “Тетра Тек” компани, гүйцэтгэгч БНТУ-ын “Мапа” компанийн төлөөллүүд оролцож, төслийн хэрэгжилт болон нийгэм, жендэрийн асуудлаар санал солилцож, туршлагаа хуваалцлаа.
Жендэрий асуудал хариуцсан баг иргэдийн оролцоо, цалин хөлс, ажлын байрны орчин, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүн худалдаалахтай тэмцэх, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг устгах зэрэг асуудлуудаар шалгуур үзүүлэлтүүдийг тусгаж, төслийн бүхий л үе шатанд оролцож, хяналт тавьж ажиллаж байгаагаа энэ үеэр танилцуулсан юм.
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төслийн гүйцэтгэгч БНТУ-ын “Мапа” компани нь 1976 оноос Дэд бүтэц, Сэргээгдэх эрчим хүч, бүх төрлийн барилга байгууламжийн үйл ажиллагааг эрхэлж, дэлхийн 20 иод оронд томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай байгууллага билээ.
Тус төсөлд одоогоор 270 ажилтан ажиллаж байгаа бөгөөд үүний 30 хүртэлх хувьд эмэгтэйчүүдийг ажиллуулах зорилтыг дэвшүүлжээ. Мөн усан хангамж, ариутгах татуургын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг дадлагажуулах зэргээр нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байгаагаа тэмдэглэв.
Уулзалтаар Барилга, хот байгуулалтын яам, Монголын Мянганы сорилтын сангийн хоорондын хамтын ажиллагаа нь Барилга, хот байгуулалтын салбарт Жендэрийн талаар баримтлах бодлого /2018-2025/-д нийгмийн нөлөөлөл, жендерийн оролцооны асуудлуудыг шалгуур үзүүлэлт болгон тусгайлан тусгаж, хэрэгжүүлэх ажлаа өргөжүүлэхээр тогтлоо.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

BIM-FORUM 2022 ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ЗАХИАЛАГЧИЙН ОРОЛЦОО

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖИЖ БАЙГАА СУРГУУЛЬ,

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ НАРТАЙ

ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨСВИЙН АСУУДЛААР

"УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ" ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Жендэрийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих