» » ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨСВИЙН АСУУДЛААР ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ ХИЙЛЭЭ

ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨСВИЙН АСУУДЛААР ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ ХИЙЛЭЭ

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл хэрэгжиж байгаа. Шинэ Цэвэрлэх байгууламжийг барих төсөл 65 хувьтай байна. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсоноор хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 3 үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэх юм.


Өнөөдөр Барилгын хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаагаар удирдуулсан Төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, төсвийн асуудлаар техникийн зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо. Хуралдаанд БХБЯ, Барилгын хөгжлийн төв, хяналт хийж байгаа экспертүүдээс, зураг төслийн компани болон төслийн нэгжид зарим үүрэг чиглэлийг өглөө
Хуралдаанд БХБЯ-ны газрын дарга Д.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн ерөнхий инженер Б.Энхболд Барилга байгууламж зураг төсөл магадлалын хэлтсийн дарга Э.Хангал Барилга байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э. Мөнхсүх, Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д. Батням, Хяналт шинжилгээ, хуулийн албаны дарга Я.Мөнх-Эрдэнэ, Цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн зохицуулагч Т.Болорчулуун, Криетив монголиа зураг төслийн компани, эксперт Ч.Мөнхтуяа, Б.Сарантуяа, Төсөвчин Г.Гантуяа, н.Энхтогтох нар оролцов.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Шинэ Цэвэрлэх байгууламж 24 төрлийн 56 байгууламжаас бүрдэж байгаа юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

“БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН XI САРЫН ДУГААР ЦАХИМААР

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ

Барилгын салбарын үнийн өсөлтөд магадлал хийж ₮270 тэрбумын

БАРИЛГЫН АЖИЛЧДЫН ТАРИФТ ЦАЛИНГИЙН ЖИШИГ”-ИЙГ ШИНЭЧЛЭН

ОЛОН ЖИЛ ЦАРЦААГДААД БАЙСАН 300 ОРТОЙ ЭМНЭЛЭГ II УЛИРАЛ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭ СУУРШЛЫН БҮСЭД АНХНЫ ЭМНЭЛЭГ

Сэтгэгдэл бичих