» » "Барилгын Салбарын Хөгжлийн Чиг Хандлага" онол-практикийн анхдугаар бага хурал болов

"Барилгын Салбарын Хөгжлийн Чиг Хандлага" онол-практикийн анхдугаар бага хурал болов

"Барилгын Салбарын Хөгжлийн Чиг Хандлага" онол-практикийн анхдугаар бага хурал өнөөдөр /2022.11.18/-ны өдөр боллоо. Тус хурлыг ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Барилгын Инженерийн Салбар тэнхим үүссэн байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Барилгын салбарт хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаар туршлага солилцох, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шийдлийг гаргаж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгын дор зохион байгуулж байна. Онол практикийн анхдугаар бага хурлаар “Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагад хийсэн судалгаа”, “Салбарын хүний нөөцийн бодлого, чиг хандлагыг оновчтой болгох судалгаа”, “Барилгын салбарын дэвшилтэт технологи, инновацийг хөгжүүлэх судалгаа” зэрэг сэдвээр хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байна. "Барилгын Салбарын Хөгжлийн Чиг Хандлага" эрдэм шинжилгээ, онол-практикийн энэхүү бага хуралд Барилга, хот байгуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Барилгын салбарын төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд оролцож байна.







скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖИЖ БАЙГАА СУРГУУЛЬ,

Дорноговь аймгийн барилгын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн

Хэлэлцүүлэг боллоо

“БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН XI САРЫН ДУГААР ЦАХИМААР

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын инженерүүдэд зориулан

Сэтгэгдэл бичих