» » ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА



Зөвлөгөөнөөр Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, БХБЯ-наас хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ, аймгийн хэмжээнд барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуйн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалт, барилга байгууламжуудыг танилцуулахаас гадна орон нутагт тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэж байна.
Мөн Барилгын салбарын цахимжуулалт, Барилгын нэгдсэн бүртгэл мэдээллийн систем, цахим норм ба норм, нормативын баримт бичгийн шинэчлэлийн хөгжүүлэлт, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт одоо хэрэгжиж буй хууль, тогтоомж, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замуудын тухай илтгэл хэлэлцүүлгүүд өрнөлөө.
Зөвлөгөөнд Аймгийн засаг дарга Р.Сэддорж, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Өмнөговь аймгийн ГХБХБГ-ын дарга П.Золжаргал, Барилгын хөгжлийн төвийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Түвшинжаргал, Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшин, Норм, нормативын хэлтсийн мэргэжилтэн Г.Дашням, Барилга, барилгын материалын үйлдвэрийн хэлтсийн мэргэжилтэн Н.Энхжаргал, Д.Ундрам, Нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Туяацэцэг болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд, Монголын барилгачдын холбооны холбогдох албаны төлөөллүүд оролцож байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

МАТЕРИАЛЫН ҮНИЙН ӨСӨЛТӨӨ ТООЦУУЛААГҮЙ, ХОЦОРСОН АЖ АХУЙН

"Барилгын Салбарын Хөгжлийн Чиг Хандлага" онол-практикийн

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Төв аймгийн

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭ СУУРШЛЫН БҮСЭД АНХНЫ ЭМНЭЛЭГ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 120 АЙЛЫН ОРОН СУУЦ ОРШИН СУУГЧДАА ХҮЛЭЭН

Сэтгэгдэл бичих