Хэлэлцүүлэг боллоо
"Барилгын угсармал бүтээцийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, түүний ач холбогдол, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэг 2022.11.03-ны өдөр "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын "БАРИЛГАЧИН" танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын барилгын Үндэсний ассоциаци, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, салбарын инженер, техникийн ажилтнууд оролцов. Хэлэлцүүлэг угсармал бетон, төмөр бетон бүтээц хэрэглэх нормативын шаардлага, угсармал бүтээц эдлэхүүний бүтээц, төсөллөлт, тооцооны тухай, цаашид дэвшилтэд технологиудыг нэвтрүүлэх чиглэлд хэрхэн анхаарах, төрийн байгууллагуудаас үзүүлэх дэмжлэг, зохицуулалт, хамтын ажиллагаа гэсэн сэдвүүдээр өрнөж байна.
Сэтгэгдэл бичих