» » Нойр булчирхайн өвдөлтөд ямар арга хэмжээ авах вэ

Нойр булчирхайн өвдөлтөд ямар арга хэмжээ авах вэ

2022-07-18Нойр булчирхай нь ходоодны ард байрладаг 15-23 см урттай, булчирхайлаг эрхтэн. Уг эрхтэн нь хүний биеийн дотоод, гадаад 
шүүрлийн үйл ажилллагааг зохицуулж байдаг. Нойр булчирхайн үрэвслийг дотор нь архаг, цочмог гэж хоёр хуваадаг. Цочмог үрэвсэл нь нэн яаралтай эмнэлэгт ирж, эмчийн тусламж авах шаардлагатай байдаг. 

Дараах "Festal""Mezim""Pancreatin" гэх зэрэг эм нь анхан шатанд өвдөлт намдаахад хэрэглэнэ. Хэрэглэсний дараа нойр булчирхайн өвдөлт түр намдах болно. Мөн өвдөлтийг яаралтай арилгахын тулд та мөстэй хүйтэн жин ашиглах хэрэгтэй. Үүний дараа зүүн талдаа хавсаргана. Буруу хооллолт буюу хэт идэх, өлөн явж байгаад гэнэт хэт их хэмжээгээр идэх, архины буруу хэрэглээ буюу архийг тогтмол удаан хугацаанд хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэх, хүйтэн, царцуу хоол идэх зэрэг нь өвдөлтийн шалтгаан болдог. Мөн эмийн бодис, цөсний чулуу үүссэнээс болж өвдөнө. Хааяа дотор муухайрах, үе үе хэвлийгээр цанхайх зовуур илэрнэ. Хэрвээ ийм шинж тэмдэг илэрвэл анхны тусламжид яаралтай эмчид хандаж, шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Нойр булчирхай өвдөх нь маш олон шалтгаантай. Тухайлбал, эмийн шалтгаантай байвал уух эмээ зогсооно.

            Цөсний хүүдийн чулуу болон цөсний ерөнхий чулуутай бол чулууг авах эсэхийг шийдсэний дараа эмчилэх бөгөөд хэрэв хоолноос болж өвдсөн бол хоолоо тохируулна. Дараах хүнснүүд нойр булчирхайнд сайн нөлөөг үзүүлдэг. Үүнд:
  • Үхрийн мах, тахианы цээж мах,
  • Овьёос, будаа, бүхэл үрийн гурил
  • Брокколи, улаан лооль, лууван, хаш, хулуу, бууцай
  • Алим, гадил, лийр
  • Өндөг зэрэг багтана.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Циститийг бусад эмгэгүүдээс хэрхэн ялгах вэ?

ЦӨСНИЙ ЧУЛУУ ГЭЖ ЮУ ВЭ?

ХОДООД ЯАГААД ӨВДДӨГ ВЭ?

Байцааны шүүсээр ходоодны шарх эмчлэх арга

Нимбэг, зөгийн балтай усыг 365 өглөө уусны дараа…

Шар будааг бөөрний өвчлөлд хэрхэн хэрэглэдэг вэ?

Сэтгэгдэл бичих