» » ЦӨСНИЙ ЧУЛУУ ГЭЖ ЮУ ВЭ?

ЦӨСНИЙ ЧУЛУУ ГЭЖ ЮУ ВЭ?

Цөсний чулуу нь ихээр өлсөх, хэт их идэх, тогтмол бус хооллох, суудлын ажилтай, хөдөлгөөн багатай ажилладаг хүмүүс энэ өвчнөөр өвчлөх хандлагатай байдаг. Жирэмслэлтээс хамгаалах дааврын эм хэрэглэх, цөсний замын агших хөдөлгөөн алдагдах нь энэ өвчин үүсэх бас нэг шалтгаан болдог. Энэ удаа бид ” Цөсний чулуу” өвчний талаар Сөүл эмнэлэгийн хэвтэн эмчлүүлэх тасгийн эрхлэгч Б. Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
Цөсний чулуу гэж юу вэ?
Цөс бол хоол боловсруулах эрхтнүүдийн дотроос хамгийн чухал эрхтэн юм. Хоол боловсруулах эрхтэн нь амны хөндийгөөс улайн хоолой, цөс, нойр булчирхай, бүдүүн нарийн гэдэс, ордог. Тэгэхээр цөс хоол боловсруулах эрхтэн гэсэн үг. Цөсний чулуу гэдэг бол цөсний хүүдийн үйл ажиллагаа алдагдаснаас болж цөс өтгөрсний улмаас цөсний хүүдийд чулуу үүсэхийг хэлнэ.
Цөсний чулуу үүсэх шалтгаан?
Олон янзын шалтгаан байдаг. Цөсний чулуу үүсэх эрсдэлтэй бүлгийн хүмүүс гэж байна.  хүмүүс амьдралын хэв маягтаа анхаарах хэрэгтэй .Нэгдүгээрт тарган биеийн жин ихтэй хүмүүс өртдөг.  Хооллолт маш чухал. Их удаан хугацаагаар хооллохгүй явах буюу хоолны дэглэм алдагдсанаар цөсний ялгарал удаашран цөс өтгөрөх, цөсний чулуу үүсэх эрсдэл нэмэгддэг. Ерөнхийдөө цөс өтгөрч цөсний чулуу үүссэнээр цөсний хүүдий үрэвсэх нь элбэг байдаг.  Хоёрдугаарт жирэмсэн ээжүүд, ойр ойрхон олон төрсөн ээжүүд  дааврын өөрчлөлттэй холбоотойгоор цөсний өтгөртөл явагддаг. Гуравдугаарт нас ахих тусам цөсний чулуу үүсэх магадлал өндөр болдог.  Тэр дундаа эмэгтэйчүүд их элбэг байдаг.  Азийн орнууд дотроо Монголчууд цөсний чулуу өвчнөөр өвчлөх нь элбэг тохиолддог. Мөн хөдөлгөөний дутагдал, хооллолт гээд олон хүчин зүйлээс уг өвчлөл үүсдэг.
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
Цөсний чулуу үүсэх өвчлөл нь манай улсын иргэдийн дунд элбэг байдаг учраас шинж тэмдэг нь ч мөн адил тодорхой байдаг. Цөс элэгний баруун доод хэсэгт байрладаг учраас ихэнхдээ баруун хавирганы доогуур өвдөх, хоолны шингэц муудах, их цочмог үед хоолонд дургүй болох, цөсний ялгарал удаашраснаас болоод өтгөн гарах нь саатах, өтгөн цагаан өнгөтэй гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Шинж тэмдэг нь хүн бүрт өөр өөрөөр тохиолдоно.
Хүндэрвэл ямар эрсдэл үүсэх вэ?
Цөсний чулуу хаана хаана үүсэж болох вэ? гэвэл элэг нь дотор цөсний маш олон тооны сувгууд байдаг. Цөс, элэгнээс гарсан цөсний суваг, хүүдий гэсэн гурван байрлалд цөсний чулуу үүсдэг. Тухайн газруудаас хаана нь чулуу үүссэн байгааг эмч оношлоод хүндрэлтэй байна уу? Үгүй юу? Гэдгийг ялган оношлох хэрэгтэй. Тэгээд цөсний хүүдийг авах, эмэн эмчилгээ хийх эсэхийг шийднэ.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Цөсний чулуу үүсэх эрсдэлтэй бүлгийн хүмүүс анхаарах хэрэгтэй. Үүнд:  жирэмсэн ээжүүд, таргалалт ихтэй хүмүүс, дөчөөс дээш насныхан, эмэгтэйчүүд  орно. Мөн бидний өдөр тутамд анхаарах ёстой зүйл бол хооллолт. Тогтмол хооллох хэрэгтэй, өглөөний цайгаа заавал уух хэрэгтэй. Ингэснээр цөс өтгөрөхөөс хамгаалах болно.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ХОДООД ЯАГААД ӨВДДӨГ ВЭ?

Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн

Алимаар ходоод, цөсөө цэвэрлэх арга

Нимбэг, зөгийн балтай усыг 365 өглөө уусны дараа…

Нойр дутуу байх нь ямар аюулд хүргэдгийг эрдэмтэд тогтоожээ

Шар будааг бөөрний өвчлөлд хэрхэн хэрэглэдэг вэ?

Сэтгэгдэл бичих