» » Бензин, дизель түлшний үнийг огцом нэмж, 3730-3910 төгрөг болжээ

Бензин, дизель түлшний үнийг огцом нэмж, 3730-3910 төгрөг болжээ

Сүүлийн хоногууд АИ 95, AИ 98, Дизель түлшний үнэ огцом нэмэгдэх болсон. Үүнийгээ албаны эх сурвалжууд, “АИ 92 шатахууны үнэ тогтвортой байгаа” гэж тайлбарлаж байгаа. Харин монголд нийлүүлэгдэж байгаа АИ 92 бензин нь хамгийн чанаргүй гэдэг.
Мөн зарим эх сурвалжууд, “сонгууль дууссан тул шатахуун импортлогчдын үнийг Засгийн газар чөлөөлсөн тул ийнхүү тэд дур зоргоороо үнээ нэмж байна” гэж тайлбарлах нь бий.
Тэгвэл сүүлийн 14 хоногийн хугацаанд үнэ нь эрчимтэй  нэмэгдэж байгаа АИ 95, AИ 98, Дизель түлшний үнэ өнгөрсөн шөнө /2022.06.17-18/ огцом нэмэгдсэн байна. Тодруулбал,Улаанбаатар хотод АИ 95 бензины үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж 3910 төгрөгийн үнэтэй болсон байна. Харин Дизель түлшний үнэ 3730-3890 төгрөг болж нэмэгджээ. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Чанаргүй зээл нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс оранд шатахуунй үнэ

ГАЗРЫН ТОСНЫ ЭКСПОРТ 239 ХУВИАР НЭМЭГДЭВ

Шатахууны үнэ буурсан ч хүнсний үнэ өссөөр байна

Д.Сумъяабазар: Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнэ литр

Бинзений үнэ хэзээ буух вэ

Сэтгэгдэл бичих