
Төв аймгийн Сэргэлэн сумын I багийн нутаг дэвсгэрт байрлаг “Таван толгой түлш” ХХК-ийн хатаалгын цехэд гал гарчээ. Галын тухай дуудлага өнгөрсөн шөнө 00:34 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 00:45 цагт очиход тус хатаалгын цехэд сайжруулсан түлш шатаж, иргэд унтраасан боловч нүүрсний хог уугьж байсныг таван минут ажиллан унтраасан гэнэ.
“Таван толгой түлш” ХХК-ийн хатаалгын цехэд гал гарчээ |
Сэтгэгдэл бичих