» » Инфографик: Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Инфографик: Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД 
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА
    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Терроризмтой тэмцэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.


    Монгол Улсад терроризмтой тэмцэх чиглэлээр Терроризмтой тэмцэх тухай хууль /2004/, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль /2013/, Эрүүгийн хууль /2015/, Зөрчлийн тухай хууль /2017/ болон Засгийн газрын 2019 оны 54 дүгээр тогтоол /Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам/ зэрэг хэд хэдэн хууль, тогтоол үйлчилж байгаа боловч цаашид Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн.
    Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсанаар дараах ач холбогдолтой:
  • Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоолыг даруй хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, Ази, номхон далайн бүсийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх;
  • Монгол Улсын хэмжээнд терроризмоос сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэгтэй Зохицуулах зөвлөлийн бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалт, зөвлөлийн гишүүн байгууллагын терроризмоос сэргийлэх, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг боловсронгуй болгох, уг ажиллагаанд оролцогч алба хаагчийн эрх зүйн байдал, баталгааг дээшлүүлэх;
  • үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах зэрэг.

Улсын Их Хурлын Тамгын газар 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит сонгуулийг хоёрдугаар сарын 01-ний өдрөөс

УИХ-ын сонгуулийг 11-р сард явуулах хуйвалдаан идэвхжиж

"Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын байх уу

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Иргэд “давхар дээл”-ийг 100 хувь

ЖДҮ-ЧИН ГИШҮҮДИЙГ ''НАМНАХ'' С.ЖАВХЛАН ГИШҮҮНИЙ ХУУЛИЙН

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн

Сэтгэгдэл бичих