» » ЖДҮ-ЧИН ГИШҮҮДИЙГ ''НАМНАХ'' С.ЖАВХЛАН ГИШҮҮНИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ЖДҮ-ЧИН ГИШҮҮДИЙГ ''НАМНАХ'' С.ЖАВХЛАН ГИШҮҮНИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

УИХ-ын гишүүн С.Жавхлан анх удаагаа бүрэн эрхийнхээ  хүрээнд хууль санаачлан өргөн барилаа.    Тэрээр Улсын  Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал хүргүүлжээ.  2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал дургүйцлийг хүргэсэн. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Тиймээс энэхүү хэрэгт нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй.  Энэ мэтээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаанд итгэх ард түмний итгэл сэргэх, хууль дээдлэх зарчим хэрэгжих, улмаар хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Д.Дамба-Очир гишүүн Санхүүгийн ямар хуулийн төсөл санаачлав…

Хоёр нь болноо Д.Дамба-Очир оо

УИХ-ын сонгуулийг 11-р сард явуулах хуйвалдаан идэвхжиж

"Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын байх уу

Б.БАТЗОРИГ ЭХНЭРТЭЭ, Ч.УЛААН ЭХНЭРИЙНХЭЭ ДҮҮД…

“Морь унаж, гэрт амьдардаг” С.Жавхлан гишүүн гурван машин,

Сэтгэгдэл бичих