» » МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан төрийн нэр барьж хууль зөрчин шантааж хийдэг үү?

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан төрийн нэр барьж хууль зөрчин шантааж хийдэг үү?

2021-09-17Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ”Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт саяхан /2021.09.13/ болж халуун сэдвүүдээр өрнөсөн. Тус уулзалтын үеэр аж ахуйн нэгжүүд хувийн хэвшилд чөдөр тушаа болж байгаа байгууллагыг мэргэжлийн хяналтын байгууллага хэмээн тодотгон шүүмжилж, тэдний дарамт шахалт, шантааж, торгууль шийтгэвэр, үйл ажиллагааг түр зогсоох байдал хавтгайрсан талаар төрийн гурван өндөрлөгт маш тодорхой өчсөн. Цар тахлын үеийн эдийн засгийг хөдөлгөгч хүч хөшүүрэг нь мэдээж хувийн хэвшил, тэр тусмаа гадаад дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн салбар гэдгийг дээр доороо бүгд л ойлгодог болсон цаг.

Тэгвэл яг энэ цаг үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Заамар суманд ажиллаж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох акт үйлдэж хэсэг хугацааны дараа буцааж нээх гэх мэтээр зоргоороо аашилж яваа бололтой. Жишээ нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр шалгалт хийж аман төлбөрийн даалгавар өгч 200, 300 сая төгрөгийг төл гэсэн шийдвэр гаргаж дарамт шахалтыг үүсгэжээ. Тэдгээр төлбөрүүдээ тайлбарлахдаа "Монгол ус компаниас тогтоогоод өгсөн төлбөрийг буруу тооцсон байна, ийм төлбөр байх ёстой" гэхчлэн аманд орсон тоогоо төлбөр гэж хэлэн шантааж хийдэг гэнэ. Тэгвэл энэ нь хяналт шалгалтын тухай хууль болон зөрчлийн тухай хууль зөрчсөн асуудал болно.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь Байгаль орчин, уул уурхайн хяналтын газартай, газар дотроо уурхай хариуцсан хэлтэстэй. Гэтэл газар, хэлтсийн дарга нараар чиглэлийн ажлыг нь хийлгэлгүй, яагаад чухам өөрөө хяналт ахалж уурхайнуудаар байнга явж хууль бус акт үйлдэж, хяналтын тухай болон зөрчлийн тухай хуулиа зөрчиж явна вэ гэдэг нь өөрөө цаанаа маш том хардлагыг дагуулж байгаа юм.

Нэг хэсэг нь эдийн засгаа хэрхэн өөд нь татах вэ гэж чадан ядан нэмэр болох гээд явж байхад нөгөө талд нь хууль дүрмийг гуйвуулагчид төрийн нэр барьж чөдөр тушаа болж яваа юм биш биз гэдгийг эрхэм төрийн өндөрлөгүүд маань анхаарч үзэх цаг болжээ.


Бид жишээ болгож нэг дор үйлдсэн хоёр актыг баримт болгон дэлгэе. 
 
 
 

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэний амбиц ба Авлига дээр тогтсон ТҮНШЛЭЛ

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

Монголын эдийн засаг 2021 онд таваас дээш хувиар өснө гэж

Сэргэлэн сумын Засаг дарга Э.Энхбаярыг АТГ шалгах цаг нь

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ӨӨРСДИЙН БАЙРТАЙ

Д.Занданбатыг ерөнхий аудитороор томиллоо

Сэтгэгдэл бичих