
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ӨӨРСДИЙН БАЙРТАЙ БОЛЛОО
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар 1996 оноос аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын алба нэртэйгээр байгуулагдаж байсан. Харин 2003 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, газар болсон байдаг. Гэсэн ч саяхныг хүртэл Нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө Мэргэжлийн хяналтын газрын шинэ байр байнгын ашиглалтад орлоо. Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтын гүйцэтгэж, Балданс компанийн зургаар, Говийн өгөөж компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэжээ.

Сэтгэгдэл бичих