
Энэхүү ажилд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын туршлагатай ажилтнууд хэрэгтэй байгааг онцолж, бүтэц орон тоо, байгууллагын чиг үүрэг, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, тус газрын ажилтнуудад талархал илэрхийллээ.
Хурлын үеэр ажилтнуудаас ирсэн санал хүсэлтийн дагуу “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын ажилтнуудын орон сууцны байр барих газрын асуудлыг шийдэж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаас нь хууль эрх зүйн шинэчлэлтийг яаралтай хийх, мэргэжлийн улсын байцаагчтай болох, хөрөнгө оруулалтын ажлуудыг судлах зэрэг олон асуудлыг хөндсөн ач холбогдолтой уулзалт боллоо.
Мөн тус хурал дээр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3“-ын ахмад ажилтан Б.Оюунчимэг "Алтан гадас одон”, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8”-ын Хэсгийн инженер Пүрвээгийн Шижирбатыг “Шударга журам медаль”-аар тус тус шагнав.



Сэтгэгдэл бичих