» » Д.Занданбатыг ерөнхий аудитороор томиллоо

Д.Занданбатыг ерөнхий аудитороор томиллоо


УИХ-ын чуулганаар хуралдаанд оролцсон гишүүдийн 87.3 хувийн саналаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томиллоо
Үндэсний аудитын газрын даргыг УИХ-ын дарга санал болгон хэлэлцүүлж томилуулдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газрын даргад Татварын ерөнхий газрын дарын үүргийг түр орлон гүйцэтгэгч  асан Д.Занданбатыг нэр дэвшүүлсэн юм.
Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй. 
Тэрбээр, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ЯЛ ТЭНССЭН ЭТГЭЭДҮҮДИЙН 50 ХУВЬ НЬ

“Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадам

Хотын даргын ОРЛОГЧ эрүүгийн хэрэгт ХОЛБОГДОЖ байжээ

Улсын Их Хурлын рейтинг өссөн шалтгаан юу вэ?

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ

Татварын буцаалтыг өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхэллээ

Сэтгэгдэл бичих