» » “Буянт-Ухаа-2” хорооллын есөн орон сууцыг гачигдалтай иргэдэд олгоно

“Буянт-Ухаа-2” хорооллын есөн орон сууцыг гачигдалтай иргэдэд олгоно






“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас 2019 онд “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг зорилтод бүлгийн 8 ангилалд хуваарилан, түрээсийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр цахим бүртгэл явуулж, иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 15 орон сууц хуваарилсан юм. Холбогдох журмын дагуу зургаан иргэн орон сууцандаа орсон бөгөөд өдгөө 9 байр сул байгаа аж. Тиймээс сул байгаа байруудыг үр ашигтай байлгах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хүрээнд гачигдалтай иргэдэд олгох асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэлээ. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга дээрх 9 байрыг “Орон сууцны хууль”-ийн дагуу дээрх зорилтот бүлгийн хүмүүст олгох юм.
Ташрамд өгүүлэхэд, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас орон сууц бариулсан тохиолдолд 5 хувийг нь гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд хуваарилах квотыг Нийслэлийн ИТХ-аас тогтоож өгсөн байдаг.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭ СУУРШЛЫН БҮСЭД АНХНЫ ЭМНЭЛЭГ

Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт санхүүжилтээр

300 БАЙР НЭХЭЖ БАЙГАА БАГШ НАР ИЧИГ ИЧИГ

Засгийн газраас 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 120 АЙЛЫН ОРОН СУУЦ ОРШИН СУУГЧДАА ХҮЛЭЭН

БАРИЛГА ЭКСПО-2019 ҮЗЭСГЭЛЭН ӨНӨӨДРӨӨС. . .

Сэтгэгдэл бичих