» » МАН-ААС НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗЛАА

МАН-ААС НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. /2021.06.04/ Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, залуусыг дэмжсэн цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад шилжих зарчим бүхий “Баялагтаа эзэн Монгол” мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Өвөрхангай аймаг бол мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал гээд хөгжлийн олон тулгуурт түшиглэн хөгжиж байгаа аймаг юм. Цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр боловсруулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлж, үсрэнгүй хөгжих бүрэн боломжтой.  Айл гэрийн эв нэгдлээс ард түмний эв нэгдэл эхэлнэ. Ерөнхийлөгч бол иргэдийнхээ эв нэгдлийн төлөө ажиллах ёстой. Төрийн тэргүүн УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллах хэрэгтэй. Энэ бол төрийн тэргүүний үүрэг. ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг зүгт харж, хамтарч ажилласнаар улс хөгжинө.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бүрэн хангахад эрчим хүч, нефть, хүнсний асуудлыг дотоодоосоо бүрэн хангах асуудлыг шийдэх хэрэгтэй. Үүний тулд бүтээн байгуулалтын том төслүүдээ эдийн засагт өгөөжтэй хэлбэрээр хөдөлгөж, эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмнэ. Нефтийн үйлдвэр байгуулж, улс орноо бензин шатахуунаар хангаснаар жилд 5 тэрбум ам.долларын гадагш урсдаг байдлыг зогсооно” гэв.


“Баялагтаа эзэн Монгол” хөтөлбөрт залуучуудын оюуны баялгийг хөгжүүлэх, дэмжих олон чухал заалт тусгасныг Өвөрхангай аймгийн залуус талархан хүлээн авч байна. Мөн өнгөрсөн дөрвөн жилд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа олон чухал шийдвэр гаргасныг тодотгосон юм. 
Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хууль бусаар эзэмшиж байсныг цуцалж, уг ордын тусгай зөвшөөрлийг төрийн  өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Асгатын мөнгөний ордыг хамтарсан нийгэмлэгт ашиглуулж байсныг Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн. 100 жилийн хүсэл мөрөөдөл ажил хэрэг болж, бензин шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэхээр боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 1.5 сая тоннын хүчин чадалтай Газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах хоолойн хамт барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Ингэснээр 1.5 сая тонн газрын тос боловсруулан “евро-5” стандартын автобензин, шингэрүүлсэн шатдаг хий, зуухны түлш, шингэрүүлсэн шатдаг хийг дотооддоо үйлдвэрлэдэг болно” гэсэн юм.  
Мөрийн хөтөлбөрт уул уурхайн томоохон ордуудыг үндэсний эрх ашигт нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулна. Алт, зэс, төмөр, нүүрс, газрын тос, газрын ховор элемент зэрэг баялгаа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олборлолтоос боловсруулалтад шилжих бодлогыг дэмжинэ гэж тусгасан. Буянт малын үр шим заалтын хүрээнд уламжлалт нүүдлийн  мал аж ахуйн давуу талыг эрчимжсэн мал аж ахуйн ололт амжилттай хослуулан  загварчлан хөгжүүлэх, хөдөө аж ахуйн хоршооллын  бодлогыг дэмжих,  “Малчны хотноос үйлдвэрийн цехэд” хөтөлбөр санаачлан, стандартын шаардлага хангасан түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог төрийн бодлогоор дэмжих зэрэг заалт тусгасаныг Өвөрхангайчууд дэмжлээ.

                                                Монгол Ардын Намын сонгуулийн штаб

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Итгэл дүүрэн ирээдүйнхээ төлөө ЗАЛУУЧУУД У.Хүрэлсүхийг

Д.АМАРБАЯСГАЛАН: ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД АРДЧИЛСАН

Залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил олгох хөтөлбөрүүдийг

Хариуцлагатай уул уурхайн өгөөжийг Монголын ард түмэн

У.ХҮРЭЛСҮХ: ЭРДЭНЭТИЙГ ИННОВАЦ, ЦАХИМ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ

Хотын дарга Энхтайваны гүүрний засварыг стандартын дагуу

Сэтгэгдэл бичих