
Тэгвэл итгэл дүүрэн ирээдүйнхээ төлөө олны танил залуучууд ардчиллын үнэт зүйлийг хамгаалж чадах, зоригтой шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлэх, зарчим дээрээ бат зогсож чадах У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлсээр байна.
Жүжигчин О.Дөлгөөн: Олны танил гэхээрээ айж ичиж хэн юу гэх бол гэж суух ёстой гэж үү? Би сонголтондоо бат зогсноо. Төрийнх нь хүмүүс хэдэн тийшээ харж талцаж суугаад хэн хэнийхээ ажлыг гацаадаг биш бүгд нэг талдаа гараад эхэлсэн ажлаа буух эзэнтэй буцах хаягтай дуусгахыг нь хармаар байна! Бүх зүйл 2 талтай тул та нар минь сайн бодож судалж байгаад сонголтоо хийгээрэй. Би л хувьдаа тогтвортой засаглалыг хүсэж байна! Би Ухнаагийн Хүрэлсүхийг сонгоно.Холимог тулааны тамирчин Ангууч буюу Б.Баттөр: Би дайчин, шийдэмгий, зоригтой нь сонгоно. Энэ хүн бол У.Хүрэлсүх.

http://www.bolod.mn/News/229207.html
Сэтгэгдэл бичих