Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Баянхонгор, Хөвсгөл аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.


Орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг Засгийн газартай хамтран шийдвэрлэх талаар У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт туссан юм. Тухайлбал, “Шударга ёс-хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг орон нутгийн хот болгон хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх “Аймаг бүрт–жишиг бүтээн байгуулалт” хөтөлбөр санаачлахаар тусгасан. Мөн “Аймаг, сумын төвд цэвэр, бохир ус, дулааны шугам, мэдээлэл холбооны сүлжээг өргөтгөн хөгжүүлж, төрөлх нутаг, төрсөн сумандаа тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх “Шинэ хөдөө” төсөл хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана” хэмээн тусгаад байна.

Нэр дэвшигчийн дараагийн уулзалт “Монголын Швейцарь” гэгддэг Хөвсгөл аймагт үргэлжилсэн. Монгол орныг зорин ирдэг жуулчдын 20 орчим хувь нь унаган байгаль, түүх соёл, нүүдэлчин ахуйтай танилцах, үндэсний баяр наадам бусад соёлын арга хэмжээг үзэж сонирхохоор Хөвсгөлийг зорьдог ажээ. Тиймээс цар тахлын дараа аялал жуулчлалаар эдийн засгаа сэргээх асар их боломж байгааг нутгийн иргэд хэлж байв. Нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах хөрөнгийг шийдвэрлэсэн. Монгол орны цэнгэг усны нөөцийн 70 хувийг агуулдаг Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор нууранд живсэн машин, техникийг татаж гаргах ажлыг зохион байгуулахад сэтгэл гаргасанд Хөвсгөлчүүд талархал илэрхийлэв. Нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа малчдынхаа төлөө олон чухал шийдвэр гаргасан.Тухайлбал, 1995-2019 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нэг удаа нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжоор хангасан юм. Түүнчлэн малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан билээ.

Монгол Ардын Намын сонгуулийн штаб
Сэтгэгдэл бичих