
“Masterpiece” эмнэлгийн гүйцэтгэх захирал, мэс засалч Равиватын хэлснээр жил бүр тус мэс ажиллагааг хийлгэх 20-30 хүсэлтийг хүлээж авдаг аж. Энэ үйл явц нь үйлчлүүлэгчийн гэдэсний хэвлий орчмын өөхийг зайлуулан, силиконы тусламжтайгаар булчин суулгаснаар илүү натурал харагддаг гэнэ. Энэ нь нэлээд урт хугацаанд үйлчилдэг байна.
"Тус мэс засал нь ямар ч өвдөлтгүй хийгддэг ч эдгэх явц нь бэрхшээлтэй. Учир нь хэвлийн өөхийг зайлуулсны дараа боолтоор боодог ба эдгэх явцад цус шүүрэх үзэгдэл ажиглагддаг. Гэдэсний 6 булчин гаргах мэс ажилбар хийлгэсэн хүмүүсийн 90 хувь нь фитнест хичээллээд олж чадаагүй биеийн булчинг мэс заслын дараа олж авдаг" гэдгийг “Masterpiece” эмнэлгийн гүйцэтгэх захирал, мэс засалч Равиват мөн хэлжээ.
Сэтгэгдэл бичих