» » Өтгөн хаталтыг зогсоож, гэдсийг суллах аргууд

Өтгөн хаталтыг зогсоож, гэдсийг суллах аргууд

Зөвхөн АНУ-д л гэхэд жилд 250 сая долларыг өтгөн хаталтыг эмчлэхэд зориулдаг. Харин энэхүү төвөгтэй асуудлыг зөвхөн эм тариагаар бус, байгалийн аргаар шийдвэрлэж болох юм. Та бүхэндээ өтгөн хаталтыг эмчилж, гэдсийг нь тань цэвэрлэх хамгийн үр дүнтэй аргуудыг танилцуулж байна.
Зөгийн бал болон нимбэгтэй цай
Бүлээн усанд нэг зүсэм нимбэг болон нэг халбага зөгийн бал хийж хутгаад уугаарай. Зөгийн бал нь туулгах үйлчилгээтэй бөгөөд нимбэгнээс болж үүссэн цайны исгэлэн байдлыг бууруулна. Нимбэг нь хоол боловсруулах тогтолцооны байгалийн өдөөгч ба бие махбодоос хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг.
Эслэгээр баялаг хоол хүнс идэх
Эслэгээр баялаг хоол хүнсийг байгалийн туулгах эм хэмээн нэрлэдэг. Энэ нь таны гэдсийг суллаж, бохирдлыг гадагшлуулах юм. Та өдөр тутмын хооллолтондоо 20-35 гр эслэг багтаахад л хангалттай бөгөөд энэ нь таныг өтгөн хаталтаас сэргийлж, биеийг хөнгөн байлгахад тусална. Эслэгээр баялаг хоол хүнсэнд: алим, инжир, хивэг тариа, хар шош, брюселль байцаа зэрэг багтана.
Чавга идэх
Чавга нь эслэгээр баялаг төдийгүй өтгөн хаталтыг зогсоож, гэдсийг суллах үйлчилгээтэй сорбитол хэмээх бодис агуулдаг байна. 100 гр чавганд 14.7 гр сорбитол агуулагддаг. Тиймээс хар чавга идэж, гэдсээ цэвэрлээрэй.
Тараг идэх
Өтгөн хаталттай хүмүүс сүүн бүтээгдэхүүнээс хол байх хэрэгтэй. Гэхдээ тарагнаас биш. Тараг нь Bifidobacterium longum, Bifidobacterium animalis гэх мэт пробиотик эмүүдийг агуулдаг бөгөөд судалгаагаар эдгээр нь гэдсийг өвдөлт, зовлонгүйгээр суллаж, цэвэрлэдэг болохыг тогтоожээ. Тиймээс тараг ууж, өтгөн хаталтаас салж болох юм.
Бонус: Суултуур дээр зөв сууж бие засах
Хүмүүс ихэвчлэн суултуур дээр сууж, өвдгөө 90 хэмтэй нугалж, өнцөг үүсгэдэг. Гэвч энэ нь буруу юм. Шулуун гэдэсний хаагч булчин нь бүрэн тавигдахгүйн улмаас өтгөн гүйцэт гаралгүй гацаж орхидог. Харин зөв суух өнцөг бол 35 хэм. Та хөлөн дороо ямар нэгэн зүйл тавьж, хөлөө дээш өргөж, яг л явган сууж буй мэтээр суултуур дээрээ тухлаарай. Ингэснээр шулуун гэдэсний хаагч булчин бүрэн нээгдэж, та гүйцэт бие засч чадна.

Эх сурвалж: Uchral.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн

Авокадо жимс нь хорт бодисыг саармагжуулдаг

Хүнсний ногоо, жимсний химийн бодисыг цэвэрлэх энгийн арга

Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг

Нимбэг, зөгийн балтай усыг 365 өглөө уусны дараа…

Нүүрээ гэрийн нөхцөлд хэрхэн гүн цэвэрлэх вэ?

Сэтгэгдэл бичих