» » Жирэмсэн ээжийн №1 хэрэглээ иог–Нэгдүгээр хэсэг

Жирэмсэн ээжийн №1 хэрэглээ иог–Нэгдүгээр хэсэг

Жирэмсэн ээжүүд хөнгөн дасгал хөдөлгөөн тогтмол хийх ёстой. Энэ нь тээх, төрөх, дараах үед ээжүүдийн өөртөө болон үрдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болдог. Гэвч бидний эргэн тойрон дахь хүмүүс, гэр бүлийнхэн маань харин ч бүр эсрэгээрээ хөдөлгөөнгүй, юм хийхгүй, бараг л зүгээр хэвтэж байх хэрэгтэй гэдэгт бат итгэдэг.
Ашигтай хөрөнгө оруулалт болохыг батлан тэмдэглэе.
1. Хүн бүр жирэмсэн үедээ 20, 30 кг жин нэмэх албагүй.
Америкийн Үндэсний Эрүүл Мэндийн Институтээс явуулсан “Жирэмсэн үеийн дасгал хөдөлгөөн эх уурагт хэрхэн нөлөөлөх тухай” судалгаанд 500 тулгар ээжүүд оролцсон бөгөөд тэд 7 хоногт 2-3 удаа буюу тогтмол хөнгөн дасгал хөдөлгөөн амаржих хүртлээ хийжээ. Нийт ээжүүдийн 83% нь 4 сартайгаасаа хөнгөн дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн ба тэдгээр ээжүүдийн 62% нь зааланд хөнгөн дасгал хөдөлгөөн хийжээ. Гайхамшигтай нь 7 хоногтоо 1 удаа алхах шогших зэрэг хөдөлгөөн хийж байсан ээжүүдээс дунджаар 3-5 кг бага жинтэй байжээ.

2. Төрөх айдсыг даван туулж, биеийг төрөлтөд бэлтгэнэ.
Яг төрөх орон дээр гараад таны хийж чадах зүйл бол гэдэсний булчингаа маш сайн ажиллуулж, амьсгалаа зөв техникээр авч гаргах юм. Бусад нь эмч нарын алтан гарт бий. Жирэмсний иогийн хөнгөн хөдөлгөөнүүд нь гэдэсний булчинг ачаалалгүйгээр чангаруулж, зүрхний хэвийн ажиллагааг дэмжиж, амьсгалын зөв техникийг суулган уушигны багтаамж, үйл ажиллагааг сайжруулдаг. Иог хийж байсан ээжүүд төрөх явцдаа өвдөлт багасгах эмчилгээ хийлгэх нь 58 хувиар бага байдаг.

3. Жирэмсний үеийн чихрийн шижингийн эрсдэлийг 27 хувиар бууруулна.
Цусан дахь сахарын хэмжээ их байх нь төрөлтийн дараах 10 жилд II төрлийн чихрийн шижинтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн дутуу төрөх, илүүдэл жинтэй хүүхэдтэй болох магадлалыг ч өндөрсгөдөг. Хэрэв чихрийн шижинтэй бол дасгал хийх нь чиний инсулины хэрэгцээ болон эмчилгээнүүдийг хойшлуулахад тусална.

4. Сэтгэл санаа маш хэвийн бүр өөдрөг байна.
Идэвхтэй хөдөлгөөнтэй ээжүүдэд жирэмсний үеийн сэтгэл санааны хямрал тулгардаггүй.

5. Нурууны зовуурийг хөнгөхөн даваад гарна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн 40-өөд хувь нь нурууны өвчтэй, 20 орчим хувь нь нуруу нь маш удаан хугацаагаар чилдэг. Гэхдээ иог болон хэвтээ байрлалаас нуруугаа дээш тааз руу татах зэрэг дасгалууд нь өвчнийг 50 хувиар багасгадаг. Ялангуяа хоёр дох 3 сарын хугацаанд дасгал хийх нь маш сайн нөлөөтэй.
Хэрэв та ТУЛГАР БИЕТЭЙ бол Соёл Велнесс Төвийн Жирэмсний иогын сургалт ТУЛГАРАХ АСУУДЛУУДАД тань тус болох юм шүү.




скачать dle 12.0

Холбоотой мэдээ

100 настнууд урт насалсан нууцаа дэлгэлээ

Иогоор хичээллэхэд анхаарах зүйлс

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд онцгой нөлөөлдөг зүйлс

​Б.Ууганцэцэг: Хүн ажлын байран дээрээ эерэг хандлагатай

Төвдийн залуужуулах таван дасгал

Нүдээ амраах болон сэргээх дасгал

Сэтгэгдэл бичих