» » ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН 100 ЗАЛУУ ШАГНУУЛЛАА

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН 100 ЗАЛУУ ШАГНУУЛЛАА

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН 100 ЗАЛУУ ШАГНУУЛЛАА
Ардын хувьсгалын 100, 101 жилийн босгон дээр Тавантолгой түлш ХХК-ийн зуун ажилтан, албан хаагч Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу”, “МЗХ-ны 100 жилийн ойн медаль”-иар шагнууллаа.
Шагнал гардуулах үеэр, Хангамж, худалдан авах ажиллагаа хариуцсан албан дарга Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Монголчууд бид Ардын хувьсгал ялсны 101 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бидний өвөг дээдэс, аав ээжүүд бидний өнөөгийн монгол орныг авч ирэх гэж халуун амь, бүлээн цусаа урсгаж, олон бэрхшээл саадыг даван туулж ирсэн. Харин бид ирээдүй хойчдоо цэвэр агаартай, агаарын бохирдолгүй Улаанбаатар хотыг үлдээхийн тулд өвөл, зун, өдөр шөнийг умартан ажиллаж байна. Тиймээс та бидний бүтээсэн энэ үйлийг 100 жилийн дараа хойч ирээдүй маань бахдалтайгаар дурсан санана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Мөн энэ өдрүүдэд Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий инженер Б.Жигжид, Хүнс хамгамжийн хэлтсийн Гал тогооны эрхлэгч Оюунбаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан юм.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

77 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ СОЁЛЫН ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛОВ

Наадмын төсөв өнгөрсөн жилийнхтэй адил ГУРВАН ТЭРБУМ төгрөг

Төрийн ордонд худалдаа эрхэлж байна, хэн хяналт тавих вэ

“Нөхөрлөл” сэдэвт хүүхдийн уран зургийн үзэсгэлэн нээлтээ

ХЯТАД, МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ХЭМЖЭЭГ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ

Б.Бямбадорж: Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая

Сэтгэгдэл бичих