» » Д.Сумъяабазарын сүүлийн сум нь Ж.Сандагсүрэн

Д.Сумъяабазарын сүүлийн сум нь Ж.Сандагсүрэн



НИТХ-ын сонгуулийн дүн мэдээ албан ёсоор зарлагдаагүй байхад нийслэлийн дараагийн Хотын дарга хэн байх вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд орлоо. Энэ сунгаанд гарын таван хуруунд багтах хүмүүсийг нэрлэж байгаа.  Эдгээрээс Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар хамгийн магадлал өндөр.Гэхдээ томилгоог эцсийн байдлаар зарлах хүн нь УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар. Нийслэлийн МАН-д ялалт авч ирсэн 34- суудлын 10 нь Сонгинохайрхан дүүргийнх. Энэ утгаараа ч тэр, Нийслэлийн МАН-ын хороог удирдсан Д.Сумъяабазарын хувьд ч өөрийнх нь “төрхөм” Сонгинохайрхан тул дараагийн Хотын дарга нийслэлийн баруун захаас тодрох магадлал өндөртэй.
 Намдаа үнэмлэхүй ялалт авч ирсэн Сонгинохайрхан дүүргийн МАН-аас нийслэлийн Засаг даргын сунгаанд НИТХ-ын дарга Р.Дагва, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нарын нэр яригдаж байна. Р.Дагва даргын хувьд өнгөрсөн хугацаанд НИТХ-ын даргаар ажилласан. Мөн хотын төлөөлөгчдөө сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд залж чиглүүлсэн хүн. Энэ утгаараа хотын даргад нэр нь яригдаж байгаа. Гэхдээ энэ удаа түүнийг өнжөөж, Хотын Ерөнхий менежерээр ажиллуулна гэсэн бор шувуу улс төрийн хүрээнд нисэж байна. 
Харин Д.Сумъяабазарын сүүлийн сум нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн байх магадлал өндөр. Учир нь Д.Сумъяабазарын өнөөдрийн өндөрлөг хүртэлх бүхий л хугацаанд Ж.Сандагсүрэн хажууд нь байсан түүний ойрын хүн. Мөн өнгөрсөн дөрвөн жилд Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн өнгө төрхийг өөрчилж, нэр цэвэр удирдсан. Үүний зэрэгцээ Ж.Сандагсүрэн сүүлийн хоёр ч удаагийн УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн МАН үнэмлэхүй ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүний дотор 2016 онд АН Сонгинохайрхан дүүргийг удирдаж байхад намдаа үнэмлэхүй ялалт авч ирсэн. Энэ ялалтын буухиагаа үргэлжлүүлж, НИТХ-ын сонгуульд нийслэлд 100 хувь ялалт авч ирсэн нь дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн ажилд нь сонгогчдын тавьсан үнэлгээ юм. Ж.Сандагсүрэнгийн Сонгинохайрхан дүүргийг удирдсан дөрвөн жилд байгуулсан эдгээр гавъяаг үнэлж, үүний дээр өөрийнх нь бэлтгэсэн боловсон хүчин тул Д.Сумъяабазарын энэ удаагийн нүүдэл Ж.Сандагсүрэн байх нь магадлал байна. 
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарын сонголтод нөлөөлж болзошгүй хүн бол Хотын дарга асан С.Амарсайхан. Тэрээр өөрийн орлогчоор ажиллаж байсан Ж.Батбаясгаланг зүтгүүлж байгаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хотын дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул дөрвөн сар орчим Хотын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ж.Батбаясгалан ажиллаж ирсэн юм. Харин орон нутгийн сонгуультай холбоотойгоор түүнийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч байх үед нэлээд хэд хэдэн асуудал гарч иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Тэр ч утгаараа Хотын дарга нарт өгсөн иргэдийн үнэлэмжийн судалгаагаар рейтинг нь өмнө байсан С.Амарсайхан даргаас доошилсон харагдана. Ж.Батбаясгалан угшлын хувьд УИХ-ын гишүүн асан Ж.Бадамжунайгийн хүн. Тодруулбал, Ж.Батбаясгалан Ж.Бадамжунайгийн туслах байсан билээ. Нэгэн цагт хотын гэх тодотголтой байсан дээрх фракцаас нэрээ цэвэрлэх бодлогыг МАН-ын одоогийн удирдлагууд барьж байгаа тул ийм сонголтоос энэ удаа татгалзах биз ээ.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Сонгуулийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр

Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид тодорлоо

ЗАСАГ ДАРГА ОРОН НУТГИЙН ӨМЧИД ТАВИХ ХЯНАЛТЫГ

БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ ТҮЛШЭЭР ХАНГАХААР НЭМЭЛТ

Д.Занданбатыг ерөнхий аудитороор томиллоо

Хотын даргын ОРЛОГЧ эрүүгийн хэрэгт ХОЛБОГДОЖ байжээ

Сэтгэгдэл бичих