» » “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг 350 сая юанийн тусламжаар хэрэгжүүлнэ

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг 350 сая юанийн тусламжаар хэрэгжүүлнэ

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барих “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн ажилтай танилцлаа. 

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлж, 21 давхар, зоорьтой, 8 блок барилга барихаар төлөвлөжээ. Мөн авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барина. Манай улс төслийн хүрээнд тухайн хорооллыг барих газрыг чөлөөлж, зураг төслийг бэлэн болгох үүргийг хүлээж байна. Мөн шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэж, төслийн барилгажих талбайг бэлтгэх, инженерийн хангамжийг хариуцах юм.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

СХД-ИЙН 25-Р ХОРОО СУРГУУЛЬТАЙ БОЛЛОО

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭ СУУРШЛЫН БҮСЭД АНХНЫ ЭМНЭЛЭГ

БАРИЛГЫН САЛБАР ХЯМРАЛААС ГАРЧ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ТЭЛЖ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн

Засгийн газраас 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 120 АЙЛЫН ОРОН СУУЦ ОРШИН СУУГЧДАА ХҮЛЭЭН

Сэтгэгдэл бичих