» » Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалт наймдугаар сард эхэлнэ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалт наймдугаар сард эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тосны үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Энэ дагуу тус суманд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын нээлт өнгөрсөн оны зургадугаар сард Алтанширээ суманд болсон билээ.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэх шийдвэр гаргалаа. Хотхон нь таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх аж.
Г.Нараа 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Алт цэвэршүүлэх үйлдвэр гарааны зурхайд ирлээ

32-ын тойргоос “Хангай” хотхон хүртэлх замыг өнөөдрөөс

Хурган дарга нарын мөнгө цохих шинэ суваг “шар хаалга”

Засгийн газраас 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 120 АЙЛЫН ОРОН СУУЦ ОРШИН СУУГЧДАА ХҮЛЭЭН

Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын ажилд 189 цэргийн

Сэтгэгдэл бичих