Ирэх 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох билээ. Тэгвэл энэ удаагийн төрийн тэргүүний сонгуульд оролцох эрхмүүдийн нэрс одооноос тодроод буй
Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар өрсөлдөх бор шувуу дэгдэж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд аль хэдийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орж орон нутгаар аялан Эхийн алдар одон гардуулж байгаа гэдгээс харж болно.
Тэгвэл одоогийн эрх баригч МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр эртнээс бэлдсэн болов уу.
Энэ өрсөлдөөний хажуугаар МАН дотор мөн давхар өрсөлдөөн үүсэх магадлал буй бөгөөд энэ нь Ерөнхий сайдын зөөлөн суудал юм. Дараагийн Ерөнхий сайдын тулаанд Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Т.Аюурсайхан нарын дунд аль хэдийн өрнөж эхэлсэн гэх яриа байна.
Т.Аюурсайханы хувьд Ерөнхий сайдад зүтгэх амбицтайгаа саяхан ил болгож өнөөдрөөс суурь ажлуудаа эхлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Уг марафон эцэстээ МАН-ын зовлон ч болж мэднэ. Учир нь зодоон одооноос эхэлсэн бөгөөд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан асуудал үүнээс үүдэлтэй Гүйцэтгэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа болон Эрдэнэт үйлдвэрт томилсон Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар Ж.Энхбаярыг тавьсан зэрэг үйл явдлаас харахад тэд аль хэдийн бужигнаж эхэлснийг илтгэнэ.
Үүнээс гадна Л.Оюун-Эрдэнийг МАН-ын залуус дэмжиж, Г.Занданшатарыг Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар зүтгүүлж байгаа аж. Харин өнөөдрөөс Т.Аюурсайхан нэмэгдэж ил тоглож эхэлнэ. Ямартай ч эрх баригч намын залуусын Ерөнхий сайдын төлөөх өрсөлдөөн ийнхүү сонирхолтойгоор бужигнах нь.
Эх сурвалж: Dorgio.mn
Сэтгэгдэл бичих