» » "Хар Ирвэс" киноны найруулагч Райн Күүглэрийн сэтгэл хөдлөм захидал

"Хар Ирвэс" киноны найруулагч Райн Күүглэрийн сэтгэл хөдлөм захидал

Хар Ирвэс киноны найруулагч Райн Күүглэрийн бичсэн сэтгэл хөдөлгөм, гунигтай захидал инстаграм дээр тавигдсанаасаа хойш кино урлагийнхныг уйлуулж байна. Өнгөрсөн бүтэнсайн өдөр бидний мэдэх Хар Ирвэс киноны гол дүрийн жүжигчин Чадвик Босмэн хорт хавдрын улмаас таалал төгсөөд байсан билээ. Харин Райн Күүглэрийн зүгээс түүнийг холын замд нь салах ёс хийн бичсэн захидлыг та бүхэнд хүргэж байна. 

"Би Ах дүү найруулагчдаас Авенжерсын нэг хэсгийг бүтээлцэх боломжийг өвлөн авсан. Энэ бол миний амьдралынхаа турш талархан явах нэр төрийн хэрэг байсан юм. Анх би Хаан ТЧаллагийн дүрийг Ахмад Америк: Өвлийн Цэрэг киноны хэсгээс харж байлаа. Тэр үедээ л би юу ч болох байлаа Хар Ирвэс киног найруулах хэрэгтэй гэж шийдсэн юм. Түүний гарч ирж буй хэсгүүдийг үзээд сууж байснаа би хэзээ ч мартахгүй. Энэ киног найруулахыг маш их хүсэж байгаагаа дотроо анзаарсан анхны мөчөө ч бас мартахгүй. Түүний ямар нэгэн Африк гаралтай хэлээр ярьж байгааг киноноос анх үзээд би гайхаж байлаа. Сүр хүчтэй сонсогдож байсан тэр өгүүлбэрийг Чад тэр өдөртөө л цээжлээд зураг авалтанд орсон байсан. Ингэж л би түүнтэй танилцаа ч үгүй байхдаа түүнийг жүжигчнийх нь хувиар маш их бахархан биширч байв. 
Эцэст нь би 2016 оны эхээр л түүнтэй нүүр тулан уулзалдаж танилцаж байлаа. Зураг авалтын үеэр, ногоон ханатай жижигхэн өрөөнд бид хамтдаа суугаад миний ахлах ангидаа хөл бөмбөг тоглодог байсан тухай бас түүний хүүхэд нас, амьдралынх нь тухай ярилцсан юм. 
Тэгэхэд би Чадыг удаанаар суралцан, эрж хайж, ойлгож амьдарч байгааг анзаарч байсан. Түүний яриа, инээд, зан төлөв нь тийм гэхийн аргагүй амар амгалан, тайван мэдрэмжийг бусдад түгээдэг тийм л хүн байв. Хэн нэгэнтэй уулзаад шууд л маш их итгэл төрж, санаа амрах мэдрэмж миний хувьд бараг анхных байсан байх. 

Биднийг зураг авалтандаа бэлдэж эхлэх үед тэр үргэлж кино багийнхантайгаа хамт байж, ажилд оролцон тусалж, сонголт бүр дээр өөрийн санал санаагаа нэмэрлэдэг байлаа. Үргэлж л зөвөлгөө өгч, өөрөө хамгийн хүнд хэсгүүдийнхээ зураг авалтын үеэр ч биднийг орхидоггүй байлаа. Хувцас, нүүр будалттайгаа байгаа хэрнээ л кино багийнхан дээр ирж ярилцаад л, гэмтэж бэртвэл шархны лент наачхаад л толгой дохин инээж байдаг байв. Өөдөөс нь толгой дохин инээмсэглэх ч дотроо би түүнийг хичнээн их хүндэлдэг байсан гээч. Итгэмээргүй хүн шүү л гэж боддог байв. Заримдаа би шантарч, энэ бүхэн бүтэх болов уу гэж өөрөөсөө асуудаг үе байсан л даа. Гэвч эргээд харахад Чад хэзээний бүхнийг хийж чадах юм шиг итгэл төгсөөр надад урам зориг өгдөг байв. Тэгээд ч тэр бүхнийг хийж чадсан юм. 
Хаан ТЧалла өөрийн ээж, охин дүү хоёртоо хандаж буй хандлага зөвхөн кинон дээрх дүрслэл биш байсан. Энэ бол Чад өөрөө байсан юм. Кинон дээр инээмсэглэх ТЧалла, бүгдэд найрсаг хандах ТЧалла хаан бол тэр чигтээ Чад өөрөө байсан. 
Чад өөрийн өвчнөө нуун хадгалж, хэнд ч энэ талаараа ярьж байгаагүй. Түүний гэр бүл юу болсон талаар ил болгоход л би түүнийг мэддэг байх бүх хугацаанд тэр өөрийн өвчинтэйгөө тэмцэж байсныг ухаарсан юм. Учир нь тэр бусдад анхаарал халамж тавигч, удирдагч, шударга ёс, нэр төрийн бэлэгдэл шиг залуу байсан. Тиймээс л тэр өөрийн зовлон бэрхшээлийг бусдад халдаан мэдэгдэхийг хүсээгүй биз хэмээн бодож байна…
Тэр үзэсгэлэнтэй амьдралаар амьдарч, урлагийн ертөнцөд ч үзэсгэлэнтэй мөрийг үлдээн биднийг орхин одлоо. 
Өнгөрсөн жилийн хугацаанд би түүнтэй дахин ажиллах тухай төсөөлөн бодож, киноныхоо дараагийн ангид юу байлгаж чадах тухайгаа төлөвлөсөөр Чадтай сайн ярилцаж ч чадаагүй. Энэ л миний зүрхийг ихэд өвтгөж байгаа бөгөөд түүнтэй ахин уулзаж, ахин нэг гайхалтай их ажлыг эхлүүлж чадахгүйгээ мэднэ гэдэг үнэхээр хэцүү байна. 
Тэр биднийг хэзээ ч орхилгүй дурсан санаж бас дахин уулзатлаа биднийг харж хандаж байна гэдэгт би итгэлтэй байна. Учир нь энэ чинь л түүний хэн гэдгийг илтгэдэг шүү дээ. 
Тайван нойрсдоо анд минь."
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

О.МАЙДАРРАВЖАА: Найруулагч нэр зүүх хаа ч байсан юм

Гэрэл сүүдрийн эзэн

Э.Билгүүдэй: Би өнгөрсөнд, ирээдүй рүү ч очиж чадна

ТАВХАН АСУУЛТ

Б.Бямбадорж: Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая

Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоог

Сэтгэгдэл бичих