» » Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоог чухалчилсан зөвлөлдөх уулзалт болж байна

Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоог чухалчилсан зөвлөлдөх уулзалт болж байна

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын санаачилгаар “Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалт болж байна.
Уулзалтыг нээж Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Улаанбаатар хотын хамгийн том асуудал бол утаа. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар энэ тулгамдаж байгаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, шийдлийг тодорхойлж, цаашид улсын хэмжээнд дагаж мөрдөх зөвлөмж гараад зогсохгүй чадварлаг эрдэмтдийн зөвлөл, баг бүрэлдэхүүн байгуулагдана гэж итгэж байна.
Түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшийг айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Цаашид энэ үр дүнгээ бататгаж, 80 хувиар бууруулах зорилт тавин, бүх талын арга хэмжээг авч ажиллахад анхаарч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулахад эргэлтийн зарчмаар нөөцийг үр ашигтай хэрэглэх, нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэл байгуулах зэрэг эко системд илүү үр дүнтэй менежментийг нэвтрүүлэхэд эрдэмтэн, судлааач та бүхний оролцоо туйлын чухал байгааг онцолъё” хэмээн ярилаа.
Тус зөвлөлдөх уулзалтаар нийслэлийг цэвэр агаартай, эрүүл, аюулгүй орчин болгох, агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхийг зорьж буй. Мөн тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдсан, бэрхшээлтэй асуудлыг нэгтгэж, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргах юм.  
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнөөдрийн уулзалтыг үр дүнтэй, бүтээлч, шийдвэрлэх арга замыг илэрхийлсэн болно гэж харж байна. Ирэх жилүүдэд нийслэл хотын мастер төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөнд агаар орчны бохирдлын асуудлыг нийслэлийн иргэн бүрийн ая тухтай орчин, амьдралын хэв маягт нийцүүлэхийн тулд та бүхний санал, санаачилгыг бид байнга тусган, асуудалд авч хэрэгжүүлнэ” гэлээ.
Зөвлөлдөх уулзалтыг цаашид цувралаар зохион байгуулах бөгөөд өнөөдөр Агаарын бохирдлын тархалтын загварчлал, өнөөгийн төлөв байдал, Агаарын бохирдлын шалтгаан, эрүүл мэнд, Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах гэсэн гурван багц илтгэлийг салбарын эрдэмтэд хэлэлцэж байна. Уулзалтад  ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, академич Б.Авид, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн материал судлал, технологийн лабораторийн эрхлэгч, Академич Ж.Тэмүүжин, НЭМҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор С.Өнөрсайхан нарын 10 гаруй эрдэмтэн, судлаачид оролцон, судалгаа шинжилгээнд суурилсан санал дэвшүүлсэн юм.
 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Жүжигчин залуус загварын тайзнаа алхана

Т.Бархүү: Шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана

Жүжигчин Жонни Депп 20 настай Орос бүсгүйтэй гэрлэхээр

Найруулагч Б.Наран-Эрхэс шинэхэн уран бүтээлээ өлгийдөн

Б.Бямбадорж: Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая

АНУ-д хамгийн их татагдсан дууны жагсаалтыг "Чонон сүлд"

Сэтгэгдэл бичих