» » Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ




Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, эмнэлэг, үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг Б, Ж, Х нарын бүлэг этгээдийг баривчилсан юм.
Дээрх этгээдүүд өмнө нь халаасны болон орон байрны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэгдэж байсан.
Одоогийн байдлаар 5 удаагийн үйлдлээр иргэдэд таван сая төрөгийн хохирол учруулжээ. Тэд хулгайлсан эд зүйлээ Улаанбаатар хотод борлуулдаг болох нь тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд иргэдийг олон нийтийн газраар явахдаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЦАГДААг ИНТЕРПОЛ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ

Аминаас үнэтэй ашиг гэж үгүй

“Иргэдийн интернет банк руу нэвтэрч, мөнгийг нь авах цахим

ТЕГ-ын ХУРАНДАА НАРЫН ЗОДООН

Хүннүгийн үеийн булшийг тоносон этгээдүүд баригджээ

“Гадаадын тусгай албатай хамтран ажиллахаар тохиролцсоноо

Сэтгэгдэл бичих