» » Монгол Улсад коронавирусийн нийт 197 тохиолдол бүртгэгдсэнээс 95 нь эдгэрлээ

Монгол Улсад коронавирусийн нийт 197 тохиолдол бүртгэгдсэнээс 95 нь эдгэрлээ



Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өчигдөр нийт 241 хүнд шинжилгээ хийсэн. 238 хүнээс нь коронавирус илрээгүй. Тодруулбал, тандалтын зорилгоор хийсэн 6 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Увс аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 39 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. 
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 184 хүний шинжилгээг хийсэн. Гурваас нь коронавирус илэрлээ. Гэхдээ ирсэн өдөр нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан 3 хүнээс коронавирус илрээгүй. 

Өнөөдөр 6 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Бүгд оюутан бөгөөд 4 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй, 27-29 хоногт эмчлэгдлээ.
Монгол Улсад коронавирусийн нийт 197 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. 95 нь эдгэрсэн. 102 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж буй бөгөөд 91-ийнх нь биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Тэдэн дунд жирэмсэн эмэгтэй 3, элэгний хорт хавдартай нэг, чихрийн шижин өвчинтэй нэг хүн байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээ ЭЕРЭГ гарч, нийт

ЭМЯ: Таван хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо

“Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний давтан

Д.Нямхүү: Тээврийн жолоочтой I хавьталд орсон хүнээс

ЭМЯ: Тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус

ЭМЯ: Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас тус бүр нэг сэжигтэй

Сэтгэгдэл бичих