Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "330 хүний шинжилгээ хийсэн. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлийн онгоцоор ирсэн 281 хүний давтан шинжилгээгээр вирус илрээгүй. 4-р сарын 21-ний өдрийн нэг иргэний ойрын хавьтал 24 хүнийг тогтоож шинжилгээ хийхэд, 23 хүнд вирус илрээгүй. Тээврийн жолоочтой нэг кабинд хамт явсан гэр бүлийн хүнээс коронавирус илэрлээ. 1222 хүн ажиглалтад байна. Шинээр 38 хүн ажиглалтад орж, 43 хүн ажиглалтаас гарчээ" хэмээн мэдэгдэв.
Ингэснээр дөрөвдүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдоос ойрын хавтлын хүнээс коронавирус илэрлээ.
Сэтгэгдэл бичих