» » Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээ ЭЕРЭГ гарч, нийт тохиолдлын тоо 193 боллоо

Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээ ЭЕРЭГ гарч, нийт тохиолдлын тоо 193 боллоо




ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр ХӨСҮТ, Дархан лабораторид нийт 255 хүнд шинжилгээ хийхэд 253 хүнд илрээгүй. Харин хоёр хүнд шинээр илэрлээ. Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 28-нд орж ирсэн 2 оюутанд 10 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
САЙН МЭДЭЭ: Өнөөдөр 22 настай нэг оюутан 23 хоногийн дараа эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Тэрээр тавдугаар сарын 13-нд ирээд, 14-ний эхний шинжилгээнд халдвартай болох нь илэрсэн. 
Нийт 193 тохиолдол бүртгэгдсэний 71 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарсан. Одоо ХӨСҮТ-д байгаа халдвартай 108 хүн хөнгөн,  14 хүндэвтэр байдалтай байна.  Халдвартай жирэмсэн эмэгтэй гурав байгаа бол 8-16 насны нэг хүүхэд, элэгний хавдартай нэг, чихрийн шижин өвчтэй нэг хүн эмчлэгдэж байна. скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ЭМЯ: Таван хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо

“Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний давтан

Орхонд хоёр, Дархан-Уулд нэг, ХӨСҮТ-д нэг нийт дөрвөн шинэ

Д.Нямхүү: Тээврийн жолоочтой I хавьталд орсон хүнээс

ЭМЯ: Тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус

ЭМЯ: Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас тус бүр нэг сэжигтэй

Сэтгэгдэл бичих