ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс даяар тэмдэглэх ажлын хүрээнд “Монгол Улсын хаан наймдугаар Богд Жавзандамба хутагт” хэмээх үзэсгэлэн тавдугаар сарын 1-ний 11.40 минутад Монголын Үндэсний музейд нээлтээ хийх гэж байна.
Наймдугаар Богд Жавзандамба хутагтын үзэсгэлэнд хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүдээс гадна гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор 60 гаруй үзмэрийг дээжлэн тавих гэнэ.
Сэтгэгдэл бичих