» » ЦАГАЛБАР: ИХ БРИТАНИЙН ХААНЫ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД (1926-2019)

ЦАГАЛБАР: ИХ БРИТАНИЙН ХААНЫ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД (1926-2019)

Их Британийн хатан хааны гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэх болгонд улсынхаа болон дэлхийн олон мянган хүмүүсийн өмнө албан ёсоор гаран танилцуулдаг уламжлалтай.  Төрснийхөө дараа ч хэвлэл мэдээллийн анхаарлын төвөөс гарах эрхгүй хааны гэр бүлийн нандин зургуудаас хуваалцаж байна.
1926
21 April

Хатан хаан Элизабета II

Их Британийн хатан хаан Элизабета II нь 1926 оны дөрөвдүгээр сарын 21-ний үүрийн хоёр цаг 40 минутад мэндэлжээ. Хатан хаан Элизавета нь Их Британи түүхэн дэх хамгийн удаан улс орныг удирдаж байгаа хааны удмын гэр бүлийн гишүүн юм.
1948
14 November

Хунтайж Чарльз

Хатан Хаан Элизабета II болон хунтайж Филиппин анхны хүү  бол хунтайж Чарльз нь 1948 оны арваннэгдүгээр сарын 14-ний орой мэндэлжээ. Тэрээр хатан хаан Элизавета II-гийн дараа хаан ширээг залгамжлах ёстой хүн юм.
1950
15 August

Гүнж Анне

Хатан Хаан Элизабета II болон хунтайж Филиппин нарын цорын ганц охин, гүнж Анне 1950 оны наймдугаар сарын 15-ны өглөөний 11 цаг 50 минутад мэндэлжээ.Тэрээр 1992 оны 12 дугаар сард Тимоти Лавранстай хуримласан.
1960
19 February

Хунтайж Андрев

Хатан Хаан Элизабета II болон хунтайж Филиппин нарын хоёр дахь хүү, 1960 оны хоёрдугаар сарын 19-нд мэндэлжээ.
1964
10 March

Хунтайж Эдвард

Хатан Хаан Элизабета II болон хунтайж Филиппин нарын гурав дахь хүү, хунтайж Эдвард 1964 оны гуравдугаар сарын 10-нд мэндэлжээ. Хунтайж Эдвардыг төрөхөд л хунтайж Филиппин төрөх өрөөнд хатан хаан Элизебетатай хамт байсан гэдэг.
1982
21 June

Хунтайж Уильям

Хунтайж Уильям  нь хунтайж Чарльз болон Диана гүнжийн анхны хүү. Хунтайж Уильям  Сент-Эндрюс их сургуульд суралцаж байхдаа ирээдүйн эхнэр болох Кейттэй учирсан билээ.
1984
15 September

хунтайж Харри

Хунтайж Чарльз болон Диана гүнжийн хоёр дахь хүү, хунтайж Харри хугацаанаасаа эрт буюу 1984 оны есдүгээр сарын 15-нд мэндэлжээ.
2013
22 July

Хунтайж Жорж

Хунтайж Уильям  болон Кейт Миддлтон нарын анхны хүү, хунтайж Жорж 2013 оны долдугаар сарын 22-ны дөрвөн цаг 22 минутад мэндэлжээ.
2015
02 May

Шарлотта гүнж

Шарлотта гүнж нь 2015 оны тавдугаар сарын хоёронд мэндэлсэн.
2018
23 April

Хунтайж Луиг

2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд Кейт Миддлтон Лондон хотын Гэгээн Мариягийн эмнэлэгт амаржиж, 3,8 кг хунтайж Луиг төрүүлжээ.
2019
06 May

Хунтайж Арчи

Их Британийн хунтайж Харри болон түүний эхнэр Сассексийн гүнгийн авхай Меган нар Лондонгийн цагаар тавдугаар сарын зургааны 05:26 цагт 3,3 килограмм хүүтэй болж Арчи хэмээн нэрлэсэн билээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Б.Дашдондог: “Чингис хаан” одон бол маш том итгэл найдвар,

ИХ БРИТАНИЙН ХАТАН ХААНЫ ОРДОН СҮРЭГ ХАРХНЫ “ХАЛДЛАГАД”

Акихито хааны үед Япон улс хэрхэн өөрчлөгдөв?

Богд хааны тухай түүхэн үзэсгэлэнг дэлгэнэ

“Морь унаж, гэрт амьдардаг” С.Жавхлан гишүүн гурван машин,

“Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн

Сэтгэгдэл бичих