» » ГЕНЕРАЛ Т.БАДРАЛЫГ БНХАУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХЫГ ДЭМЖЖЭЭ

ГЕНЕРАЛ Т.БАДРАЛЫГ БНХАУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХЫГ ДЭМЖЖЭЭ

Генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжжээ
 
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. 
Тодруулбал, дипломат албаны тухай хуулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан тул Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, Түвшингийн Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулж,  Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов. 
Монгол Улсаас БНХАУ-д  суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшүүлээд буй Т.Бадрал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС, СЭЗДС-д суралцаж төгссөн. Шинэ Зеландын Массигийн их сургуульд  мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хошууч генерал цолтой. Орос, англи, франц хэлний мэдлэгтэй. Эрдэнэт үйлдвэр, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, 2004-2005 онд  Гамшгаас хамгаалах ерөнхий газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд ОБЕГ-т газрын дарга, 2007-2008 онд хэлтсийн дарга, 2009-2015 онд дэд дарга, 2015 оноос ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.  Төрийн албанд нийт 32 жил ажиллажээ.
О.ОНОН
Olloo.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар Элчин сайд Кобаяши

ХЯТАД ИРГЭДТЭЙ ХОЛБОГДУУЛАН ҮҮРЭН ХОЛБООНЫ ОПЕРАТОР

Д.Мөнх-Эрдэнийн ярилцлагын мөрөөр ГХЯ-наас мэдэгдэл гаргажээ

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий

Хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргыг өөрчлөх асуудал

“Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн

Сэтгэгдэл бичих