
Үнэмлэх гардуулах арга хэмжээний үеэр тэрбээр үг хэлэхдээ "Аливаа ардчиллын бүтээн байгуулалтад 300 жил хангалтгүй. Харин ардчиллыг устгахад гурван өдөр хангалттай гэдэг. Миний бие 1994 онд АН-д элсэж, 2011 онд гарч байсан. МАН-ыг дөрвөн жилийн хугацаанд өөрсдийгөө өмөөрлөө. Сөрөг хүчнийг байхгүй болгочхож. Тиймээс АН-ыг сөрөг хүчин болгож, ард түмэнтэйгээ нэгдэж хариуцлага нэхье гэсэн үүднээс энэ намд элсэж байна. Ардчилал гэдэг хүнийг нийгмийн гарал, итгэл үнэмшил, шашин шүтлэгээр нь ялгадаггүй" гэлээ.
Эх сурвалж: Unuudur.mn
Сэтгэгдэл бичих