» » Жоанна Роулинг ид шидийн ертөнцөөр аялуулна

Жоанна Роулинг ид шидийн ертөнцөөр аялуулна

Их Британийн зохиолч Жоанна Роулинг дэлхийг хамраад байгаа цар тахлын үед гэртээ байгаа хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нарт зориулсан ид шидийн ертөнцөөр аялуулах “Харри Поттер гэртээ” гэдэг  цахим хуудастай болжээ. Үзэгч хүүхдүүд түүний  www.harrypotterathome.com цахим хуудаст зочилсноор Харри Поттер, Рон, Гермиона нарын  адал явдлын тухай үйл ажиллагаа, нийтлэл, тэмцээн, таавар болон ид шидийн ертөнцийн  видео бичлэгийг үзэж болох юм байна. 
Зохиолч цахим хуудастаа нийтэлсэн өмнөх үгэндээ “Бид одоо сонин цаг үед амьдарч байна. Тиймээс Хогвартсын сургуульд  урихыг хүсч байна. Энэ газар нь чамд, гэр бүлийн хувьд тохиромжтой газар” гэж бичжээ. Түүнээс гадна энэ цахим  хуудасны нээлтийг зохиогч бусад орны багш нарт  видео бичлэгийг нийтлэх, сурагчиддаа уншихыг зөвшөөрсний дараа хийх юм байна. Гэхдээ видео бичлэгийг долдугаар сар дуусах хүртэл зөвхөн  сургуулийн найдвартай цахим сүлжээ болон боловсролын платформд тавих аж. Жоанна Роулингийн бичсэн ид шидийн ертөнцийн тухай долоон цуврал ном 1997-2007 оны хооронд олон оронд 500 сая гаруй хувь борлогджээ. Мөн 2001 онд Эмма Ватсон, Дэниэл Рэдклифф, Руперт Гринт нар тоглосон олон ангит кино болсон билээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

“Ид шидийн орон” төвийн дэргэдэх цэцэрлэгийн хувьсах

Б.Жамбалдоржийн “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” ном

Хүүхдийнхээ оюун ухааныг бага наснаас нь хөгжүүлэх чухал

ЦАГАЛБАР: ИХ БРИТАНИЙН ХААНЫ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД (1926-2019)

ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?

Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоог

Сэтгэгдэл бичих