» » Д.Лүндээжанцан: Засгийн газар бүтцээ өөрчлөх шаардлагагүй, хэвийн ажиллана

Д.Лүндээжанцан: Засгийн газар бүтцээ өөрчлөх шаардлагагүй, хэвийн ажиллана

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан чуулганы хуралдаан хэрхэн үргэлжлэх болон Үндсэн хуультай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө. 
Тэрбээр "Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан үед УИХ-ын хаврын чуулганы нээлт болох нь. Ямар ч нөхцөл байдалд төрийн эрх барих дээд байгууллага үйл ажиллагаагаа саадгүй явуулах ёстой. Тиймээс дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хаврын чуулганаа нээдгээрээ нээнэ. Улмаар чуулган хуралдаж, цахим хуралдааны дэгийг баталж байж цахимаар хуралдах нөхцөл бүрдэнэ.  Тиймээс заавал дэгийн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулж, цахимаар хуралдах боломжийг нээж өгөхөөс өөр аргагүй. Зарим нь зүгээр танхимдаа хуралддагаа хуралдая гэсэн санал гаргаад байх шиг байна. 
76-хан гишүүнтэй учраас сайтар сэргийлэх ёстой. Төрийн дархлаанд нөлөөлбөл яана. Олон гишүүнтэнй улсад бол 10 гаруй нь эмнэлэгт хэвтчихэд хуралдаад байж болдог юм билээ. Манайд болохгүй.  Энэ өвчин чинь гишүүн, сайд дарга гэж ялгахгүй шүү дээ. Халдвар авах магадлалтай байж л байгаа.  Тэгээд олноороо бөөгнөрвөл аюултай, цаашлаад бусдад халдаах эрсдэлтэй. Тиймээс цахимаар хуралдахаас өөр арга алга. Түүнээс биш сүржигнэж байгаа, хуралдахаас зайлсхийж байгаа юм биш. 
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдуулаад гаргах маш олон хуулийн өөрчлөлт хүлээж байна.  Тиймээс зайлшгүй цахимаар хуралдах ёстой. Бид ямар байдлаар хуралдах вэ гэдэг журмаа боловсруулчихсан.  Түүнээс гадна, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-аас мөрдөгдөж эхэлнэ.  Хуульчид Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлээд Засгийн газар огцрох болно гээд маргаад байх юм. Маргах ямар ч шаардлага байхгүй. Бид бүх зүйлээ нарийн хэлэлцээд, тохироод баталсан.  
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулиудыг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн асуудлыг  зохицуулж ирсэн хуучин хуулийг мөрдөнө гээд заачихсан. Бид энэ тавдугаар сардаа багтаж Засгийн газар, УИХ-ын хуулийг батална. Дэгийн тухай хуулийг батална. Гэхдээ хууль шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газрын бүрэн эрхээс эхэлж хэрэгжээд эхэлнэ. Хуульчид ганц нэгхэн заалт сугалж яриад, будилуулаад байх шаардлагагүй. Тиймээс Засгийн газар хэвийн ажиллана" хэмээлээ. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Н.Энхболд: Гуравдугаар сарын 2 хүртэл хил хаах шийдвэр

Г.Занданшатар: Цэцийн шийдвэрийг үгүйсгэхгүй. Гэхдээ...

Улс төрийн намууд Ерөнхийлөгчид хандана

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Иргэд “давхар дээл”-ийг 100 хувь

Ц.Нямдоржийг “нүцгэлсэн” хөөн хэлэлцэх хугацаа

Улсын Их Хурлын рейтинг өссөн шалтгаан юу вэ?

Сэтгэгдэл бичих