
“Урт цагаан шинэ эхлэл” ТББ-ын зүгээс“Урт цагаан үйлчилгээний төвийн газарт санаархсан эрх баригчдын зүй бус үйлдлээс болж түүхийн барилга устаж, ахуйн үйлчилгээ үгүй болох эрсдэл үүслээ. Бид дархны урлал, урлахуйн ухаан, утас зүү эрхшээх монгол соёлыг буухиалан түгээж яваа эгэл жирийн хүмүүс. Үндэсний бичил баялаг бүтээгч, ахуй үйлчилгээний соёлыг түгээгч бидний ард 20 мянган хүний аж амьдрал бий. Тиймээс бид өөрсдийн хууль ёсны ашиг сонирхол, эрх чөлөөгөө хамгаалан тэмцэнэ” хэмээн мэдэгдэж байсан нь давхар түрээсээр түрээсэлж буй 300 түрээслэгч, иргэн аж ахуйн нэгжийн эрх ашгийн төлөө биш зөвхөн 30 аж ахуй нэгжийн эрх ашгийн төлөө байсан нь тодорхой байна.
Урт цагаан үйлчилгээний төвийг давхар түрээсээр түрээслэгч 300 иргэн аж ахуй нэгж байгууллагууд нь Нийслэлээс гарсан шийдвэр чухам бидний эрх ашгийн төлөө юу үгүй юу гэдэг нөхцөл байдлыг тунгааж, Нийслэлийн удирдлагууд түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалж, хамтран ажиллах санал тавьж байгаа нь бидний амьдралын баталгаа болоод зогсохгүй хотын шинэ хөгжлийн хандлага гэдгийг ойлгон Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн үзэж хэзээ хэзээгүй нурж унах дөхсөн “Урт цагаан үйлчилгээний төв”-ийн байрнаас нүүж эхэлсэн нь иргэн төрдөө итгэж байгааг илэрхийлж байна. Ташрамд дурдахад Урт цагаан үйлчилгээний төвийг нураах, дахин төлөвлөх шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаас гаргах юм байна.
Сэтгэгдэл бичих