Өмнөд Солонгосын дуучин Ким Жэ Жүн өчигдөр инстаграм хуудсандаа эмнэлэгт байгаа зураг оруулж ковид19 вирусийн шинжилгээ нь эерэг гарсан гэж бичжээ. Удалгүй олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс 4-р сарын нэгэнд наргиан хийсэн нь тодорхой болсон юм.
Харин түүний хоёр сая дагагч энэ үйлдэлд нь ихэд дургүйцэж, нийгмийн сүлжээгээр цаг олоогүй наргиа хийсэн дуучныг шүүмжилсэн сэтгэгдэл хөвөрч байна. Ким Жэ Жүн алдаа хийсэндээ чин сэтгэлээсээ уучлал хүсэж вирусийн хоёр дахь давалгаа Солонгост гарах вий хэмээн сэтгэл зовниж байна гэжээ.
JYJ, TVXQ хамтлагийн гишүүн Ким Жэ Жүн ер нь дөрөвдүгээр сарын нэгэнд шүтэн бишрэгчдээ "хуурдаг". Тухайлбал өнгөрсөн жил тэр хуурамч хуримны зар түгээж байв.
Сэтгэгдэл бичих