Коронавирусийн халдвар авсан франц иргэний анхны хавьтал болох 59 хүнд гуравдугаар сарын 29-ний өдөр гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д 16, Сэлэнгэ аймагт 10 нийт 26 хүнд хийсэн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. 3-р сарын 29-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д өнөөдөр 220 хүн тусгаарлагдан ажиглагдаж байна.
А.АМБАСЭЛМАА: COVID-19 ХАЛДВАРТАЙ ИСТАНБУЛЫН ОНГОЦООР ИРСЭН ХОЁР ХООРОНДОО ХОЛБООГҮЙ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Монголд COVID-19 халдварын 12 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн хоёр тохиолдол нь гуравдугаар сарын 18-ны Истанбул-УБ-ын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд байв. Халдвар авсан нь 3-р сарын 26, 28-ны өдрийн шинжилгээгээр батлагдсан юм.
Энэ хоёр иргэнд хоорондоо холбоотой байсан эсэхийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад, Истанбулын онгоцоор ирсэн хоёр халдвартай иргэн хоорондоо холбоогүй гаднаас халдвар авсан нь нууц үеийн хугацаа болон эпидиомологийн судалгаагаар тогтоогдсон.
Бид өвчлөл гарсан бусад улс орны байдлаас судлахад сүүлчийн 74 өвчтөнд хийсэн судалгаагаар вирус илрэхгүй тусгаарлалтаас гараад 14, 27 хоногт вирус илэрч байна. Тиймээс тусгаарлалтыг 21 хоног хийнэ.
Эмчлэгдээд эмнэлгээс гарч буй хоёр өвчтөнд 7, 14, 21, 28 дахь хоногт судалгаа хийж, үргэлжлүүлэн эмнэлгийн хяналтад байна гэсэн үг.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3886 хүн тусгаарлагдсанаас өнөөдөр 2368 хүн тусгаарлагдан ажиглах байрандж байна. Тус байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны хүүхэд 56 тусгаарлагдаж байна.
ЭМЯ-ны харьяа эмнэлэг, байгууллагын 100, 103, 8008-6829, 11323002, 119 утсаар 24 цагийн турш мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Зөвхөн 119 утсанд 24 цагийн дотор 180 дуудлага ирснээс тоглож залгасан 18, дуудаад тасалсан 38 дуудлага байна. Иргэд утсаар тоглож болохгүй. Гадаадад байгаа иргэд утсаар голдуу залгаж мэдээлэл авч байна. Гадаад улс орнуудад эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй байгаа тул толгой өвдөх, халуурвал яах вэ, хоолой хэрхэн зайлах, тусгай үүргийн онгоц хэзээ ирэх вэ? гэх мэтээр асуулт тавьж байгаа тул шаардлагатай тусламж хүссэн иргэдэд саад болохгүй байхыг иргэддээ анхааруулъя гэлээ.
Сэтгэгдэл бичих