» » Шүдний эмнэлэг элэгний В, С вирусийн халдварыг тараах боломжтой юу?

Шүдний эмнэлэг элэгний В, С вирусийн халдварыг тараах боломжтой юу?

Манай хамт олон эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх мэдээллээ цуврал подкастаар дамжуулан та бүхэнд хүргэж байгаадаа туйлын баяртай байна. Unsick podcast-ийг сонсож эрүүл амьдралыг дадал болгоорой.
Монгол улсад “Эрүүл хүүхэд, Эрүүл шүд” үндэсний хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 0-12 насны хүүхэд 200 гаруй шүдний эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа юм. Одоогийн байдлаар уг хөтөлбөрт 35,000 гаруй хүүхэд хамрагджээ. Энэ хөтөлбөрийн ач холбогдол их боловч элэгний В, С вирусийн халдварын тархалтыг нэмэгдүүлэх магадлалтай гэдгийг тал бүрээс сайн анхаарах хэрэгтэй.
Тэгвэл өнөөдрийн подкастаар шүдний эмчилгээ хийлгэхэд элэгний В, С вирусийн халдвар дамжих боломжтой эсэхэд хариулт өгөхөөр тухайн салбартаа чансаа өндөртэй “The Journal of Gastrointestinal and Liver Diseases” сэтгүүлд хэвлэгдсэн “Dental Treatment as a Risk Factor for Hepatitis B and C Viral Infection. A Review of the Recent Literature” судалгааг эх сурвалж болгон ярилцлаа.
Тус судалгаа нь дэлхийн 17 оронд хийгдсэн элэгний В, С вирусийн халдвар дамжих замыг судалсан 667 өгүүллээс 53 судалгааг сонгон авч, харьцуулан судалсан байна. Эдгээр судалгаанаас шүдний эмчилгээ хийлгэхэд элэгний В, С вирусийн халдвар дамжих магадлал харилцан адилгүй учраас яг халдвар дамжиж байна гэж үзээгүй юм.
Гэхдээ Пакистан, Египет, Вьетнам, Бразил, Иран, Итали зэрэг улсуудын судалгаанд шүдний эмчилгээ хийлгэхэд элэгний В, С вирусийн халдвар дамждаг хэмээн үр дүн гарсан. Харин зарим улсуудын судалгаанд элэгний В, С вирусийн халдвар дамжихгүй зэрэг үр дүн гарсан нь тухайн улсын шүдний эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд тавигдах стандарт, хяналт зэрэгтэй холбоотой гэсэн байдаг.
Тийм болохоор шүдний эмчилгээ хийлгэхэд халдвар дамжина гэж үзэж болохгүй, халдвар дамжихгүй хэмээн орхиж болохгүй юм. Элэгний В, С вирусийн халдвар дамжих замын эрсдэл өндөртэй ангилалд шүдний эмчилгээ ордог болохыг анхаарах ёстой.
Элэгний В вирусийн (HBV) хувьд вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой учраас халдварын тархалтыг хязгаарлах боломжтой. Харин элэгний С вирусийн (HCV) халдвараас сэргийлэх вакцин байдаггүй учраас халдвар дамжуулах эх үүсвэрүүд дээр сайн хяналт тавих хэрэгтэй. Энэ шалтгааны эх үүсвэрт шүдний эмнэлэг ордог. Иймд нэг талаас шүдний эмнэлгийн эрхлэгч, ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан нь эмнэлгийнхээ ариутгал, халдваргүйжүүлгийн асуудлыг сайн анхаарч, нөгөө талаас хүүхдийнхээ шүдийг эмчлүүлж буй эцэг эхчүүд хяналт тавих хэрэгтэй.
Энэ хоёр талын хяналт сайжирвал шүдний эмчилгээ хийхэд элэгний В, С вирусийн халдвар дамжуулах магадлал багасдаг болохыг судалгаанд дурдсан байдаг. Хэрвээ сайн хянаж чадвал өндөр хөгжилтэй орон болох Америк, Австрали зэрэг орнуудад халдвар дамжаагүй байна. Тэгэхээр шүдний эмчилгээ хийлгэхэд элэгний В, С вирусийн халдвар дамжуулдаг хэмээн туйлширч болохгүй. Гол нь халдвар дамжих эрсдлийг хянаж болдог гэдгийг ойлгох хэрэгтэй.
“Эрүүл шүд, Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг шүүмжлэхээсээ илүүтэйгээр шүдний эмнэлгийн эмч, ажилтнууд анхааралдаа авч, шүдээ эмчлүүлж буй хүүхдийн эцэг эхчүүд элэгний В, С вирус халдвар дамжих боломжтой гэдгийг ойлгуулах үүднээс энэхүү подкастыг бэлтгэсэн болно.
Эрүүл шүдтэй байна гэдэг бол эрүүл амьдрах наад захын хэрэгцээний нэг байдаг. Эрүүл шүдтэй байхад амны хөндий эрүүл, ашигтай бактери өсөх таатай орчинг бүрдүүлж хоол боловсруулах замд сайнаар нөлөөлдөг зэрэг эрүүл мэндэд нөлөөлөх сайн тал олон байдаг.
Эцэст нь хэлэхэд Монголын орны ирээдүй болсон хүүхэд бүр эрүүл өсөж торних болтугай хэмээн хүсэх байна. Хүн эрүүл мэндийнхээ нэг л зүйлд ялангуяа ил байдаг эрхтнийхээ эрүүл мэндэд маш сайн анхаараад ирэхлээр бусад эрхтнийхээ эрүүл мэндийн асуудал дээр сайн анхаардаг дадалтай болчихдог. Тэгэхээр энэ дадлыг “Эрүүл шүд, Эрүүл хүүхэд” хэмээх хөтөлбөрөөр дамжуулан суулгаж өгвөл ирээдүйд өөрийнхөө эрүүл мэндийг сайн анхаардаг иргэн болж төлөвших болно.
Дэлгэрэнгүй ярилцлагыг подкастаар сонсоорой. Дэлгэрэнгүй ярилцлагыг Unsick podcast-ыг дагаж сонсоорой.
Unsick podcast 3-ыг сонсож болох суваг:
Apple podcast
Google podcast
Stitcher
Anchor
Castbox
Radiopublic
https://www.facebook.com/unsick.podcasts


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ҮАБЗ гар бариад бугуй барьж, Засгийн газар гурван “эзэн”-ий

“Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадам

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн

Н.Цэрэнбат: ЦЕГ дөрвөн тусгайлсан пост гаргаж, түүхий нүүрс

СУРВАЛЖИЛГА: Хамгаалах байранд гэр бүлийн хамаарал бүхий

ДЭЛХИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН 7 ХОНОГ”-ИЙН НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ

Сэтгэгдэл бичих