ОХУ-д өчигдөр Ялалтын баярын арга хэмжээг өндөр зохион байгуулалттай болж өндөрлөлөө. Москва хотын Ялалтын талбайд болсон баярын арга хэмжээнд Монгол Улсаас найрал дууны “Бадмаараг” хүүхдийн хамтлаг оролцож “Өнө мөнхийн эх орон”, “Эх дороги”, “Смуглянка” дууг дуулахаар болсон билээ.
Аврагч Христийн сүмийн өмнөх талбайд болсон тоглолтод долоон настай авьяаслаг бяцхан хүү Э.Бат-Энгүүн СУИС-ийн лицей сургуулийн "Бадмаараг" хамтлагтай ахмад дайчдад зориулан “Смуглянка” дуугаа дуулсан байна.
Сэтгэгдэл бичих