» » Хөл хорио, хязгаарлалттай өдрүүдэд...

Хөл хорио, хязгаарлалттай өдрүүдэд...

Хөл хорио, хязгаарлалттай өдрүүдэд...
Хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо  танилцуулав. Шинэ он эхлэхтэй зэрэгцэн дэлхий нийтийг айдаст автуулсан шинэ коронавирус дэгдэж, дараа сараас нь Монгол Улс арга хэмжээ авч эхэлсэн. Ингэснээр нь сүүлийн хоёр орчим сарын турш Монголд хязгаарлалт, хөл хорио үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд Монголын нийгэм, эдийн засаг ямар байсан нь энэхүү үзүүлэлтээр багахан ч гэсэн харагдах юм. Үүнээс тоймлон хүргэе.
12 мянган хүүхэд мэндэлж, 2000 гаруй хүн нас баржээ  
Юун түрүүнд хөл хорио, хязгаарлалт үргэлжилсэн энэ саруудад Монгол Улсын  эрүүл мэндийн үзүүлэлт  ямар байсанд анхаарлаа хандуулъя.  Он гарснаар эхний хоёр сард Монголд 12 мянган хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оноос 150 хүүхдээр их тоо юм. Үүнтэй эсрэгцээд энэ хугацаанд нас барсан хүний тоо  2664 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нас баралт өмнөх жилээс 267-гоор нэмэгджээ. Монголчуудын өвчлөлийг ангилбал, халдварт өвчнөөр өвчлөгчид 6721 болжээ. Түүнчлэн энэ хугацаанд мөөгөнцөр, тэмбүү, трихомониаз, гонококкт халдвараар өвчлөгчид нэмэгдсэн бол цусан суулга, салхин цэцгээр өвчлөгчид буурсан байна.
Гэмт хэргийн тоо буурав
Энэ үед нийгмийн холбогдолтой бас нэгэн онцлох үзүүлэлт нь гэмт хэрэг юм. Баар, караоке, амралтын газар гэх мэт газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, паб, уушийн газрын ажиллах цагийн хуваарийг багасгасан үед ахуйн хүрээний архидалт, гэмт хэрэг нэмэгддэг сөрөг талтай. Түүнчлэн вирусийн үед нийгэм хар бараан мэдээллээр дарагдсанаар согтууруулах ундаагаар тэр байдлаа “эмнэх” нь нэмэгддэг. Тэр үед хүнд сэтгэл зүйтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх нь ихэсдэг. Тэгвэл он гарснаар эхний хоёр сард цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийг харахад буурсан үзүүлэлт гарсан байна. Тухайлбал, гэмт хэрэг өмнө оноос 691-ээр буурчээ. Бүртгэгдсэн гэмт хэргээс харахад согтуугаар үйлдсэн, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн, мансуурсан үедээ үйлдсэн гэх мэт гэмт хэргийн тоо буурсан байна. Харин эмэгтэй хүний оролцсон гэмт хэргийн тоо нэмэгджээ.
Улсын орлого буурч, зарлага өсөв
Үүнээс гадна үүсээд байгаа нөхцөл байдал гадаад худалдаа, улсын төсөвт хүндрэл учруулж байгаа. Тэгвэл энэ оны эдийн засгийн нөхцөл байдлыг харахад, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 1.4 их наяд байгаа юм. Үүнээс татварын орлого 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ бууралтад  нийгмийн даатгалын орлого 36.7 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 0.2 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татвар 70.3 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 33.5 тэрбум төгрөг, онцгой албан татвар 19.1 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Улсын өр ч өсөв
Энэ хугацаанд улсын гадаад өр ч өссөн байна. Тодруулбал, нийт гадаад өр 30.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос хоёр  тэрбум доллараар өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг 10.3 тэрбум ам.доллар, бусад салбарынх 8.5 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 7.7 тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.1 тэрбум ам.доллар, Төв банкных хоёр тэрбум ам.доллар байна.
Иргэдийн хадгаламж, зээл өсөв
Вирусийн эрсдэлтэй, хөл хорио, хязгаарлалт үргэлжилсэн эдгээр өдрүүдэд иргэдийн зээл ч, хадгаламж ч өссөн байна. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын эцэст хадгаламж  10.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 108.4 тэрбум төгрөгөөр өсжээ. Жилийн өмнөхөөс бол  750.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хадгаламжийг төгрөг, валютаар ангилан харахад  валютын хадгаламж 3.7 их наяд төгрөг болж, 96.7 тэрбум төгрөгөөр  өссөн байна.  Зээлийн тухайд арилжааны банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 17.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 729.2 тэрбум төгрөгөөр буурсан ч өмнөх оны мөн үеэс 108.6  тэрбум төгрөгөөр өссөн байна.
Гадаад худалдаа 410.4 сая ам.доллараар буурчээ
Он гарснаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.5 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 770.7 сая ам.доллар, импорт 750.0 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 410.4 сая ам.доллараар буурсан байна.
 Эх сурвалж: Eagle.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Төрийн ордонд худалдаа эрхэлж байна, хэн хяналт тавих вэ

Д.ОРГИЛ:Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 12 сард 756 тэрбумд

Монгол улсын өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.7 их наяд

Тэмбүү Монголд харанга дэлдэж байна

Иргэдийн зээлийн үлдэгдэл 26% өсөж, 9.4 их наяд төгрөгт

ХЯТАД, МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ХЭМЖЭЭГ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ

Сэтгэгдэл бичих