» » Төв банк 4.9 тонн үнэт металл худалдан авчээ

Төв банк 4.9 тонн үнэт металл худалдан авчээ

Төв банк 4.9 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк энэ сарын 11-ний  байдлаар нийт 4.9 тн үнэт металл худалдан авчээ. Үүнээс  алт 3.2 тн, цагаан мөнгө 1.7 тн худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тн үнэт металл худалдан авч байснаас 3.7 тонноор өссөн байна. Үнэт металлын худалдан авалт өсөхөд дэлхийн зах зээлийн алтны үнэ өссөн, өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэн батлагдах хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10 хувиар тооцон суутган авч байсан, он гарсаар Монголбанк дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7 тн цагаан мөнгө худалдан авсан нь нөлөөлжээ. 
Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авах 1 грамм алтны дундаж үнэ хоёрдугаар сард дунджаар 140.292.94  төгрөг байжээ. Харин 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар зарласан үнэ грамм  алт 147.096.92 төгрөг,  грамм мөнгө 1.492.43 төгрөг байна. 
Монголбанк дөрөвдүгээр сараас эхлэн Монгол Улсад олборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн нэг унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) тус тус жинтэй, албан ёсны сертификат бүхий үнэт металлыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Тэтгэврийн зээлийг “Эрдэнэс” бондоор санхүүжүүлэх гэрээг

Д.ОРГИЛ:Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 12 сард 756 тэрбумд

Хүннүгийн үеийн булшийг тоносон этгээдүүд баригджээ

Алт цэвэршүүлэх үйлдвэр гарааны зурхайд ирлээ

Алтны үнэ буурлаа

Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд

Сэтгэгдэл бичих